Жүжигчин Аси таалал төгсчээ

asi_altansuh-102428-2091123438

Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Р.Алтансүх өнгөрсөн шөнө өвчний улмаас таалал төгсчээ.

Ард түмний хайртай жүжигчин Аси өнөөдөр киноныхоо нээлтэнд оролцох гэж байжээ.

Сүүлийн үед талийгаач осолд орж, цус харваж, хэд хэдэн удаа хагалгаанд орсон.  Биеийн байдал нь тааруу ч уран бүтээлээ хийсээр байсан гэж ойр дотныхон нь хэллээ.

Р.Алтансүх нь 20 гаруй жил урлагт бие сэтгэлээ зориулж, “Такси”, “Уулын хөх сүүдэр”, “Ноён солиот”, “Буруу эргэлт”, “Хэцүү анги”, “Рашаантын 18”, “Үхлийн симфони”, “Сүүлчийн хунгийн дуу”зэрэг 10 гаруй киноны ерөнхий болон туслах найруулагч, продюсер, хошин урлагийн тоглолт, киноны гол болон туслах дүрд тоглож байсан юм.

Хошин урлагийн нэрт төлөөлөгч, авьяаслаг жүжигчний гэр бүл, үр хүүхэд, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.


URL:

Нэр: Зочин Огноо: 4 September 2015

Яасан харамсалтай мэдээ вээ. Залуугаараа бурхан болж дээ. Ум мааний Бодь Мэ Хум.

Сэтгэгдэл бичих