Манай гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

75053_145352Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох Ази тив дэх хамгийн том өрсөлдөөн Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Өнөөдөр Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд болно. Тулаанууд Улаанбаатарын цагаар 16.00 цагт эхэлнэ.

Манай боксчдоос хүрэл медалийн болзол хангасан Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.

49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаанаа хийнэ.

Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/,  Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байгаа.

Тэднээс Э.Идэрхүү Казахстаны К.Ералиевтай хүрлийн төлөө тоглосон ч хожигдсон бол бусад нь учраагаа хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байгаа юм.

ТЭМЦЭЭН ШУУД ҮЗЭХ ХОЛБООС:
www.asiaboxing.org/asbc-live-boxing/


URL:

Сэтгэгдэл бичих