Хеликобактертай хүний идэж болохгүй хүнс
Өнөө үед нийгмийн шүдний өвчин болоод байгаа хамгийн их тархаж буй өвчлөл бол ходоодны шарх болоод байна. Тэгвэл ходоодны шарх үүсгэгч хеликобактери хэрхэн үрждэг, хеликобактертай хүмүүсийн зайлсхийх ёстой хүнс, мөрдөх горимын талаар бяцхан зөвлөгөө хүргэе.
Хеликобактер нь хүн болгонд тодорхой хэмжээгээр байдаг. Уг бактерийн хэмжээг нэмэгдэх шалтгааныг буруу хооллож, хувийн ариун цэвэр сахиагүйгээс болж хүмүүс бид өөрсдөө бий болгодог бөгөөд хеликобактер ихсэхэд ходоод шархалж өвчилдөг. Улмаар ходоодны ханыг хамгаалагч салслаг бүрхэвчийг гэмтээж, ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхлэнэ. Хүний биеийн эсэргүүцэл сулрах үед хеликогийн шинж тэмдгүүд илүү тод үзэгддэг байна.
Хеликобактерийг эмчлэхдээ ходоодны хүчил бууруулагч эм, антибиотик зэргээр хавсран эмчилдэг. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдэд төдийлөн тохиромжтой эмчилгээ биш юм. Тиймээс гам сайн барьж, хориглосон хоол хүнсийг хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хамгийн гол нь хеликобактеритай хүнд маш удаан хугацааны дэглэм, гам шаардлагатай учраас өдөр тутмынхаа амьдралд зайлшгүй хорих шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.
Хоносон, удсан хүнсний бүтээгдэхүүн
Түргэн хоол, тослог хүнс
Эдгээр нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэх сөрөг талтай. Ихэнх хүмүүс гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэснээр зуршил болсон байдаг. Үнэндээ эдгээр нь хүний биед шаардлагагүй бүтээгдэхүүн юм. Хэрэв үр тариа, гурилан бүтээгдэхүүнээс 60 хоногийн турш татгалзаж чадвал хеликобактери тодорхой хэмжээгээр буурдаг.
Кофейн агуулсан хүнс
Бүх төрлийн кофе хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Кофенд дурлагч ихэнх хүмүүс ходоод гэдэс, хоол боловсруулах замын ямар нэг өвчлөлтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс яг одооноос буруу зуршлаасаа татгалзах хэрэгтэй.
Шар буурцаг
Буурцагт агуулагддаг их хэмжээний уураг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зөвхөн буурцаг төдийгүй үнээний сүүнд агуулагддаг шүлт нь ходоодон дахь хүчлийн хэмжээг нэмэгдүүлдгээрээ сөрөг талтай юм.
Исгэлэн жимс
Нимбэг, грейпфрут, жүрж гэх мэт цитрусын төрлийн жимс нь ходоодны хүчлийг ихэсгэх нөлөөтэй учраас зайлсхийсэн нь дээр.
Элдэв амтлагч
Хоол хийхэд ордог төрөл бүрийн амтлагч, соуснууд ходоодны хүчлийг ихэсгэж цээж хорсгодог. Хар перец, чили, сонгино, сармис, цуу, гич, майонез болон гааны тос зэрэг нь ходоодны хүчлийг ходоодноос гадагшлуулж улаан хоолойг хорсгоход хүргэдэг.
URL: