Хамгийн стресстэй ажил
Колумбын их сургуулийн Millmena дахь Нийгмийн эрүүл мэндийн төвийн шинжээчид хамгийн хэцүү, стресстэй ажлын байр нь аливаа байгууллагын дунд шатны удирдлагуудынх болохыг тогтоожээ.
Энгийн ажилтан, топ менежерүүдийн ялгаатай нь тэд сэтгэл гутрал болон сэтгэл зовнилоо мэдрэх магадлал ихтэй байдаг аж. Тэдний туршилт нь эмчилгээний үр дүнд суурилжээ.
Жилийн турш тэд 18-аас дээш насны 22 мянган сайн дурын хүмүүст эрүүл мэндийн байдлын өөрчлөлтийг ажиглаж ажиллажээ. Бүх оролцогчдоо гурван бүлэгт хуваасан байна. Эхнийхэд нь топ менежерүүд, хоёр дахь бүлэгт менежерүүд, гурав дахид нь энгийн ажилтнууд багтжээ.
Дунд менежерүүдэд хямралын шинж тэмдэг нь 18% болсон байна. Тэгвэл энгийн ажилтнуудын хямрал 12% байсан ба хувийн бизнес эрхлэгчид болон хамгийн том эзэд, топ менежерүүдийн хувьд стресс 11%-тай байжээ.
Эрдэмтдийн хэлснээр, энэ нь бусдаас илүү дунд шатны менежерүүд тэдний ажлын хариуцлага, ихэнхдээ зөрчилтэй байдалтай тулгардагийг харуулж байгаа юм. Тэдний хувьд дээд удирдлага болон доороо байгаа ажилтнууд аль алинтай нь харилцдаг учраас ийм байдалд ордог гэнэ.
URL: