Балбад 3 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй

Энэ оны дөрөв болон тавдугаар сард Балбад болсон хүчтэй газар хөдлөлтөөс амьд үлдсэн гурван сая орчим хүнд буюу Гималайн нурууны тус улсын хүн амын 10 орчим хувьд хоргодох байр, хоол хүнс, болон эм тариа хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдлээ.

52e63d55c5f8b8a9d2bcdb4c4ec9a721_LБараг 9000 хүний аминд хүрсэн газар хөдлөлтөд бэлтгэлтэй байж, шуурхай арга хэмжээ аваагүй гэж Балбыг шүүмжилж байгаа юм.

Газар хөдлөлт болж болзошгүй гэж шинжээчид анхааруулсаар байсан ч Балба хангалттай бэлтгэлтэй байгаагүй билээ.

Газар хөдлөлт болсноос хойш дөрвөн сар өнгөрөөд байгаа хэдий ч тус улсын нийслэл Катманду хотод эвдэрч гэмтэн олон байшин барилга өнөө хэр нь байсаар байна. Нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд мөн нурангид дарагдсан хэвээр байна.

Хэдэн мянган хүн майханд амьдарч байна.

НҮБ-ын Балба дахь суурин төлөөлөгч, хүмүүнлэгийн асуудлыг зохицуулагч Жейми МакГолдрикийн хэлснээр, тус улсын Засгийн газар хойрго байна.

Тэрбээр, “Балбын Засгийн газар шуурхай ажиллах хэрэгтэй” байна гээд, “Майханд амьдарч буй ард иргэдийнхээ өвлийн бэлтгэлийг базаах нь тус улсын Засгийн газарт тулгарах дараагийн томоохон сорилт” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих