Ноцтой осол гарч 5 хүн гэмтлээ

144125210155e7c3058a294Зам тээврийн осол буурахгүй байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урд замд Нийтийн зорчигч тээврийн нэгтгэлийн Daewoo BS 106 маркийн автобусны жолооч Т нь Т.Приус маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж 10 настай эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн байна.

Мөн ХУД-ийн нутаг 3 дугаар хорооны байрны урд 49 дүгээр байрны зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 05 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч М нь ганцаараа явж байжээ. \МУ-ын ЗХАБТх-д 13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, \54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна\. гэж заасан . Хичээл сургууль эхэлж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн энэ үед эцэг эхчүүд та бүхэн өөрсдийнхөө хүүхдийн амь нас эрүүл мэндийн төлөө хууль дүрмээ баримтлах хэрэгтэй.

 


URL:

Сэтгэгдэл бичих