Австралид удаан хугацаагаар алга болоод олдсон хониноос 42 кг ноос хяргажээ

11813281_928925570511114_532390155803143930_n

Австралид удаан хугацаагаар алга болоод олдсон хониноос 42 кг ноос хяргажээ. Энэ нь Шинэ-Зеландын Шрек нэртэй хониныхоос бараг хоёр дахин их байгаа юм. Шрек хонь зургаан жил фермээсээ зугтсаны дараа 2004 онд иргэж ирэхдээ 27 кг ноос хяргуулсан аж.

Хонийг Канберра хотын гадна орших ойн захаас олсон байна. Хамгийн анх олсон хүн түүнийг Крис хэмээн нэрлэжээ. Хонины ноос хяргалтын аварга Иан Элкинс хэлэхдээ 5-6 настай уг хонийг өмнө нь хяргаж байгаагүй байх гэжээ. Хонийг хяргахдаа мэдээ алдуулалт хийсэн нь хүнд ноосыг нь хайчлах үед өвдөлт мэдрэгдэж магадгүй гэж үзсэн аж.

Австралийн меронос буюу манайхны нэрлэдгээр мернусан энэ хонины ноосыг жил бүр авах ёстой. Уг хониноос жилд дунджаар 5 орчим кг ноос авдаг байна.

Б.АНХТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих