Улсын төсөв нөхөгдөх нь ээ

8723f583eb64be987654deb542fd6085Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 85.4 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 712.6 тэрбум төгрөгөөр бага байна. Мөн төсөв энэ оны долоон сарын байдлаар 580 тэрбумаар тасарсан гэж С.Баярцогт өчигдөр дуулгав. Манай улс төсвөө 88 хувийг татвараар, үлдсэн 12 хувьд татварын бус орлогоор бүрдүүлдэг тул нэр бүхий татварын тасралтууд хүчтэй нөлөөг үзүүлж буй юм.

Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл: А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долдугаар сарын гүйцэтгэлээр 3,142.9 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 14.6 хувиар буюу 535.6 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар буюу 162.3 тэрбум төгрөгөөр бага.

Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2015 оны 7 дугаар сарын байдлаар 5,029.0 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 3,780.7 тэрбум төгрөгийн буюу 75.2 хувийн, улсын төсвийн зарлага 3,569.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 2,608.2 тэрбум төгрөгийн буюу 73.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан.

Төсвийн тэнцэл: Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 62.4 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 5.3 тэрбум, Засгийн газрын богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 741.4 тэрбум, урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 391.3 тэрбум төгрөгийг тус тус төлж, 74.7 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, Засгийн газрын 994.7 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод, 265.5 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 314.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 637.8 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 623.6 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарсан билээ. Тэгвэл олон нийт төсвийн алдагдал нөхөгдөх нь хэмээж байна. Учир нь замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийн тухай шинэ хууль баталж энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар “торгоно” гэсэн заалтыг цагаан дээр хараар тодоос тод бичсэн бий. Тэгвэл өчигдрийн байдлаар  2331 хүнд 41сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн шалгалтаар 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна. Хууль хэрэгжиж эхэлснээр жолооч нарын 90 хувь нь хамгаалах бүсээ зүүсэн нь бол хажууд сууж яваа зорчигчдын  40 хувь нь үүргээ биелүүлж буйг онцлох нь зүйтэй. Дээрх торгуулийн байдлыг харахад энэ эрчээрээ явбал “төсвийн алдагдлаа хурдан нөхөх нь” гэв.

 


URL:

Сэтгэгдэл бичих