Х.Болорчулуун: Татварын өршөөлийн хууль бол уул уурхайн том компаниудын лобби

527-1369705559middleУИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо болон орон нутагт ажиллаад ирсэн гэсэн. Иргэдтэй уулзахад төр засгаас явуулж буй бодлогын тухайд тэд ямар бодолтой байна вэ?
-Ард иргэд төр засагтаа итгэх итгэл маш их алдарчээ. Ялангуяа, Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий сайд байж чадахгүй гэдэг дүн тавьж байна. Зөвхөн нам эвслээр явсан, ажил амьдрал мэдэхгүй хүн гэдгийг иргэд хэлж байна. Ерөнхий сайд улс орны өнөөгийн нөх­цөл байдлыг ойл­гож, дотооддоо ажил­лахгүй байгаа. Хад­лан, ур­гац хураалтын ийм үед хөдөөгүүр явж ард иргэдийн аж амьд­ралтай танилцахгүй, иргэдийнхээ үгийг ч сонсохгүй байна. Өөрөө мэдэхгүй бол хүний үгийг сонсох хэрэгтэй гэсэн сургааль байдаг. Гэтэл зөвхөн улсаас улс дамжиж явна. Ингэж явахдаа Монгол Улсынхаа эрх ашигт хохиролтой гэрээ хэлцэл дээр гарын үсэг зуруулсан байдлаар ажиллаж байгаа. Үнэхээр эмгэнэлтэй.

-Хөдөө орон нутагт эдийн засаг болоод иргэ­дийн аж амьдрал хэр байна?
-Хамтарсан Засгийн газар сайхан нэртэйгээр тэврэлдээд байгуулагдсан. “73”-ын том бүлэг бий болсон. Улс орноо өөд нь татаж, эдийн засгаа сайжруулах нь битгий хэл хоорондоо хэрэлдэж, улстөржсөөр жил хүрэхгүй хугацаанд саллаа. МАНАН гэдэг ямар аюултай вэ гэдэг нь үүнээс харагдаж байгаа. Тэр дундаа МАНАН-гийн үед “Оюутолгой”-н хоёр дахь улам муу хувилбар Дубайд хийгдлээ. Муу байсан гэрээг улам дордуулж орхисон. МАНАН-гаас ийм бусармаг зүйл гарахаас биш Монгол Улсын эдийн засгийг сайжруулах даацтай, далайцтай ажил гарахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Бие даагчдын хувьд энэ хуулийг хэлэлцүүлгийн бүх шатанд дэмжээгүй шүү дээ?
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль бол уг чанартаа Өршөөлийн хууль юм. Аливаа Татварын өршөөлийн хууль бол улс орнуудад 10 жилээс дээш хугацаанд гардаг. Манайд 2008 онд Татварын өршөөлийн хууль гарсан. Гэтэл долоон жилийн дараа Татварын өршөөлийн хууль нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нэртэйгээр гарч байна. Үүнээс үүдээд шударга татвар төлж байгаа хүмүүс нь хохирч байна гэж хэлж болох талтай. Тэдний сэтгэл зүйд муугаар нөлөөлж байна. Аль татвараас бултсан, татвараа төлөөгүй хүмүүс хожиж байна.

Эцэстээ Татварын өршөөлийн хууль гарахыг хүлээдэг, ийм хууль гаргахыг лоббиддог болох нь. Энэ байдал УИХ-д ч мэдрэгдэж байгаа. Өмнө нь социализмын үед 10 жилийн дотор ийм хууль гаргадаггүй байсан. Харин түүхэн ойгоор энэ төрлийн хуулийг баталдаг байлаа. Хэрэв бид өөрсдөө чадахгүй бол гадны орнуудаас туршлага судлах хэрэгтэй. Казахстан улс өнгөрсөн жил Татварын өршөөлийн хуулийг баталсан. Гэхдээ жижиг дунд үйлдвэрүүдээ татварын өршөөлд хамруулж, том аж ахуйн нэгжүүдийг оруулаагүй. Ингэхдээ татвараа ил болгосныг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй боловч 10 хувиар татвар ногдуулсан. Ингэж шударга хандах хэрэгтэй. Гэтэл манайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээс гадна үндсэн татвар болоод торгууль, хүү төлүүлэхгүй байна гэж заасан. Ер нь бол  Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Иргэн бүр шударгаар татвараа тө­лөх үүрэгтэй гэж хуульдаа заасан Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна.

-Гэхдээ энэ хууль батлагдсанаар  далд эргэлдэж буй олон тэрбум төгрөг ил болох ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байгаа?
-Тийм сайхан тайлбарыг өгч байгаа. Гэхдээ ярьж, хэлж байгаа шиг нь сайхан зүйл болохгүй. Үнэхээр хууль ач тусаа өгөх эсэхийг цаг хугацаа харуулна. Үнэндээ сайн гэхээсээ илүүтэй муу үр дагавартай хууль болсон шүү дээ.

-Сөрөг үр дагавартай гэдгийг та юу гэж тайлбарлаж, нотлох вэ?
-Наад зах нь “Оюутолгой”-н нэг миллиард гаруй ам.долларын баримтгүй зардал хүртэл энэ татварын өршөөлийн хуульд хамрагдаж өршөөгдөнө. монгол улс нэг миллÿрд ам.долларыг цайруулаад сууж байдаг тийм баÿн орон уу. зөвхөн жижиг, дунд аж ахуйн нэгжээ татварын өршөөлд оруулах ёстой байсан. том аж ахуйн нэгж тэр дундаа уул уурхайн салбарынхныг өршөөлд хамруулахгүй байх нь зөв байсан. гэтэл бүгдийг нь хавтгайрууллаа. уул уурхайн том компаниудын хийж байгаа лобби юм. энэ хуулийн хэлэлцүүлгийн шатанд зарим  ноцтой заалтууд дээр бие даагчдын зөвлөл зарчмын зөрүүтэй санал гаргаж хасуулсан. тиймээс уих дахь бие даагчдын зөвлөл эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нэртэй татварын өршөөлийн хууль гарч байгааг дэмжихгүй байгаа.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих