ПАРНАСТ ХҮРЭХ ЗАМ

11402763_1451717508481300_9187341247511962238_nГал мандал наран эгц дээрээс төөнөгч
Галбын халуун цөлөөр тэсэргэн бороо шаагих шиг
Цэврүү цагаан дэлбээт уян лянхуа цэцэг
Цэнгэлийн хурыг амтлаад илтэсээн тэмтрэн самардах шиг

Ир нь ханасан оргилуун төгс аялгууг
Эрх зоргоос төгөлдөр хүмүүний чихэнд шивэгнэж
Эс тортог, эгшиглэн бүхнээ түвшитгэж
Энхжингийн ариун орон-Парнас уулыг зорь юу?

Танхи урмасыг тэтгэгч ихэс ноёдын хүрээлэнд
Тэргүүлэгч үгийн шидээр эвэрт саран шингээж
Тансаг яруу хэмнэлт буйдам талын аялгууг
Тэнгис далайд шившиж, эрин даяар дуурсаг юу?

Зүүд зэрэглээнд будантаад огтоос эмхэрч өгдөггүй
Зүлэг, нарыг уйтуулсан цөвүүн цагийг таягдаж
Сөхөрч гунисан бүхнийг шүлэг дуугаар ундаалж
Сөнөж мөхсөн газрыг цэцэг жимсээр дүүрэг юу?

Энхрий янаг шүлэг минь, найраг минь
Эцэж цуцахын зовлонгүй эрмүүн танхай түрлэг минь
Эс тортог, эгшиглэн бүхнээ түвшитгэж
Энхжингийн ариун орон-Парнас уулыг зорь юу?

Б.ОЙДОВ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих