Манай гурван тулаанч мөнгөн медалийн төлөө тулалдана
Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо 8-р сарын 26 наас эхлэн явагдаж байна. Тэмцээнд 32 орны 231 тамирчин оролцож байна. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь 10- р сард Катар улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг анх удаа энэхүү тэмцээний жин тус бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад олгохоор болсон юм. Манай 4 тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа. 49 кг ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваандаа гоц мөргөж дараагийн даваандаа Өмнод Солонгос улсын тамирчин Ким Ву-г, Хойд Сологосын тамирчин Хам Жонг нарыг тус тус ялан хүрэл медалийн болзол хангаад есдүгээр сарын 4-нд Филиппин улсын тамирчин Ладон Рогантай тулалдах бол 56 кг тулалдсан ОУХМ Э. Идэрхүү Хойд Солонгосын Ча Кил, Японы Фужита Кенжи нарыг ялан хүрэл медалын төлөө Дэлхийн аваргийн хүрэл медальт Казахстаны тамирчин Кайратад оноогоор ялагдан шагналт байрт шалгаран тэмцээнээ дуусгалаа.
60 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай энэ жинг толгойлон эхний даваандаа гоц мөргөж дараагийн даваандаа Индонези улсыын тамирчин Папенданг, эзэн орны тамирчин Лонгчин нарыг ялж хүрэл медалын болзолоо хангаад есдүгээр сарын 4-нд мөнгөн медалын төлөө Узбекстан улсын Авдураймовтой тулалдах бол 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний даваандаа гоц мөргөж дараагийн даваандаа Пакистаны Ахмад, Ираны Амин нарыг ялж хүрэл медалын болзол хангаад мөнгөн медалын төлөө Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай тулалдана.
ОУХМ Н.Шинэбаяр/75кг/ Иракын тамирчинг 3 үе илт илүүрхэн Нокаутад оруулан тулалдсан боловч 1 оноогоор ялагдсан нь Илт булхайтай шүүлт байлаа. Мөн ОУХМ С.Эрдэнэбаяр/81 Кг/ Ираны тамирчинг 3 үеийн туршид илүүрхэн тулалдаж яваад 3- р уе дуусахад 10 хан секунд дутуу байхад мөргөлдөж эмчийн магадлагаагаар ялагдсан нь манай баг 2 медалиа шууд алдсан маш харамсалтай явдал боллоо. Бидний гол итгэл найдвар тавьж байсан ОУХМ Б.Чинзориг маань Азийн наадмын аварга Таиландын шилдэг тамирчин Масуктай 2- н даваанд таарч ялагдсан нь бас нэг харуусал байлаа. Олон олон дэлхий олимпийн медальтнууд Дэлхийн аваргад оролцох эрхээ авч чадахгуй ялагдаж байгаа энэ тэмцээн хэр чанар чансаатай болж байгааг харуулж байна. 9-р сарын 4 ний 16 цагаас хагас шигшээд тулалдах гурван тамирчинаа дэмжээрэй манайхаан.
ЭВ НЭГДЭЛ ЭРЧ ХҮЧ
ЯЛАЛТ…ЯЛАЛТ…ЯЛАЛТ…
URL: