Алт олборлогчид моодонд орох уу?

Алтны нэрлэсэн үнэ өчигдөр түүхэн дэх хамгийн өндөр буюу унци нь 1901.8 ам доллар хүрлээ. Мэргэжилтнүүд шалтгааныг дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан, санхүүгийн зах зээлийн цаашдын ирээдүй тодорхойгүй, томоохон улсуудын Засгийн газрын бондуудын эргэн төлөлтөд хүндрэл үүсэх магадлалтай байгаа.

Тиймээс  хөрөнгө оруулагчид мөнгөний үнэ цэнийг хамгийн сайн хадгалагч санхүүгийн хэрэгсэл гэгддэг алтанд хөрөнгө ихээр байршуулж байгаатай холбон тайлбарлаж байна.
Алтны үнэнд хөөс үүссэн байх магадлалтай гэж нэг хэсэг нь үзэж байна.

Тухайлбал, дэлхийн хамгийн том интернэт брокеруудын нэг болох И-Трэйд пүүсээр дамжсан алтны арилжаа өмнөх сарынхаас 3 дахин нэмэгдсэн байгаа ажээ. Хөрөнгө оруулагчид зөвхөн нэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгөө яаран байршуулснаар зах зээлд алтны хомсдол үүссэн, үнэ ихээр өссөн байх магадлалтай. Өнгөрсөн долоо хоногт зарим томоохон хөрөнгө оруулагчид портфолио дахь алтаа зарж эхэлсэн нь долдугаар сараас хойшхи анхны тохиолдол болсон юм.

Энэ нь алтны үнэ дээд цэгтээ хүрээд буурах дохио болж байх магадлалтай байгаа тухай Wall Street Journal-д дурджээ.  Түүх сөхвөл 1980 онд алтны бодит үнэ унци нь 2400 хүрч байв. Гэвч хөөс замхарч  дараагийн 2 жил ханш  нь 50 хувиар  буурсан сургамж байдгийг зарим эх сурвалж өгүүлсэн байна.  Тэгвэл их гүрнүүдийн холбоотой бус зарим эх сурвалж ашиг сонирхлын төлөөх мөргөлдөөн, дайнаас болж шар, хар алтны ханш өсч байна. Энэ бол хөөс биш бодит байдал гэж байх. Үнэхээр бодит байдал дээр хөрөнгө оруулагчид алтаа шүтэж эхэлсэн бол, манай улс ч эдийн засгийн хяралыны дараагийн давалгаанд бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.

Шинжээчдийн анхааруулж буйгаар хямралан давалгаа  түрлэгээ нэмсэн тохиолдолд Засгийн газраас гаргаж байгаа бондын эргэн төлөлт удаашрах төдийгүй ойрын хэдэн жилдээ хүндрэл үүснэ гэдгийг. Өнөөдрийн байдлаар манай Засгийн газар 300 тэрбумын бондоо арилжаад эхэлчихсэн явж байгаа. дэлхий хөрөнгө, бизнесийн ухаанаараа толгой цохидог томоохон хөрөнгө оруулагчид ямар ч хямралын үед торж үлдээд өнөөдрийг хүрлээ.

Тэдний хямралаас гарах хамгийн шилдэг арга болох хатуу балют буюу алтыг нөөцлөх. тэгэхээр манай улсын хувьд нөгөө ад үзээд, эд хөрөнгөд халдаад үеэ элээсэн мэт нүд үзүүрлэж байсан алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ, шаардлага одоо гарах нь. Газрын гүнд харх шиг ажиллаж, химийн бодисоор энэ биеэ хордуулан байж хар, шар алт олборлож байгаа хүмүүс өнөөдөр монголчуудыг аварч үлдэх магадлалтай гэдгийг 2008 оноос хойшхи эдийн засгийн хямрал, нөхцөл байдал харуулж байна. Дэлхийн зах зээл дээр зэс амьлах цагаар бид алт олборлогчдоо бараг л хэрэглээнээс гаргаад байлаа. Тэгвэл одоо алт амилж байна.

Дэлхий нийт хөрөнгө босгох хамгийн сайн зөв, эрсдэлгүй арга алт байхаа больсон. Одоо хувьцаа байхад хөрөнгө босгох юу ч биш гэдэг. Тэгвэл хямралын давалгаа нэг хөрвөөхөд хувьцаа хамхуул шиг хийсч оддог. Зарим эдийн засагчид хувьцаа мөнгө босгох цэвэрхэн, оновчтой арга ч гэлээ эрсдэл нь том байдаг гэж үздэг. Яг одоогоор  дэлхийн зах зээл дээр хувьцаа алтны өмнө гараа өргөөд байна.


URL:

Сэтгэгдэл бичих