Яагаад машины хөдөлгүүр өвлийн улиралд асдаггүй вэ?

5162bf3a94a656f7bf000003
Энэ асуултанд Орсын машин хөлөглөгчдийн холбооноос хэвлэн гаргасан материалыг орчуулан танилцуулж байна.
Өвлийн улирал буюу хүйтний улиралд гаднах агаарын хэм тогтмол хасах 5-10 хэмтэй байх үеийг хэлнэ.
Хүйтний улиралд машины гадна талаар цасан бүрхүүл тогтсон, хүйтэн салхи машины доод эд ангиуудыг хөлдөөж царцаасан, нартай байх хугацаа богинносон зэрэг нь машины хөдөлгүүрийг асхад сөрөг нөлөө үзүүлхийн зэрэгцээ асалтын болон хөдөлгүүрийн дулаан горимд ажиллуулах бүх системийг алдагдуулж байдаг байна.
Гадна орчны хэм хэт хүйтэдсэнээс бензины ууршилт багсаж агаарын нягтрал ихэссэн явдал нь карбюратортой машины хувьд шаталт явагдхад муугаар нөлөөлдөг.
Дизель хөдөлгүүрийн хувьд түлшний барьцалдах чанар ихэссэнээс мөн агаарын хэм хэт буурснаас цилиндр дотрохи агаар түлш хоёрын холилдох нөхцөл муудсанаас тэсрэлт явагдадаггүй байна.
Хөдөлгүүрийн хэт хөрөлт бий болсноос түлш агаар хоёрын эсэлдэлт муудсанаас болж түлш зарцуулалт ихэсхийн хажуугаар хөдөлгүүрийн хүч мууддаг. Түлшний конденсат нь цилийндрийн ханан дээрхи тосыг угааснаас кастер дотрохи маслыг шингэрүүлдэг ингэснээр хөдөлгүүрийн дотор эд ангиууд хуурай ажилласнаас болж их хэмжээний илэгдлэлд оруулж насжилтийг богинсгодог байна. Хүйтний улиралд ассан хөдөлгүүрийн эд ангиууд хамгийн ихээр илэгддэг нь дээрх шалтгаанаас үүдэлтэй байдаг байна.
Гадаах агаарын хэм хэт хөрснөөс болж тос царцаж барьцалдах чанар ихсэдэг энэ нь тахир голд илүү ачаалал үүсгэдэг нь хөдөлгүүр асхад шаардлагтай эргэлтийн хурд гаргаж чаддаггүй үндсэн шалтгаан болж өгдөг.
Тиймээс өвлийн улиралд хөдөлгүүрийн хэвийн асалтыг хангах үүднээс хэд хэдэн арга байдаг Үүнд:
Нэгдүгээрт М-5 юм уу М-10, 12 гэсэн марктай SAE 10W-30 төрлийн хөдөлгүүрийн синтетик гаралтай тос хэрэглэх.
Гэхдээ гаднах хэм хасах 20-25 байх үед дээрхи ангиаллын хөдөлгүүрийн тос царцах явдал байдаг. Үүнээс болоод хөдөлгүүр доторхи тосолгооны сувгуудаар тосыг шахах боломжгүй нөхцөл байдал үүсдэг тул стартерыг түлхүүрээр эргүүлсэн ч энэ үйлдлийг хийж хүчирдэггүй байна.
Хөдөлгүүрийг хүйтэнд стартёрын хүчээр асаасан ч дараах асуудал хүлээж байдаг билээ хагас минут орчим ассаны дараа хөдөлгүүр ээрэх эргэж унтрах нь элбэг байдаг. Үндсэн шалтгаан нь кастерт байрласан тосны шахуургаар шахсан тос нь эргэлтэнд орж чадалгүй гацаа үүсгэдэг гол нь дээр царцсан тос шахуургаас шахсан тосны хооронд агаарын орчин үүсдэг. Энэ байдлыг хөдөлгүүрийн даралт хэмжигч төхөөрөмж мэдрэн хянах самбар дээр “Даралт хангалтгүй“ гэсэн тэмдгээр мэдээллэнэ энэ үед моторыг яаралтай унтраах хэрэгтэй. Хөдөлгүүрийг унтраагаагүй тохиолдолд хөдөлгүүрт цохио үүсэх нь гарцаагүй байдал үүссэн байдаг байна.
Энэ нөхцөл байдалд яах вэ ? Гадаа хасах 30 хэм байдаг, явах шаардлагатай ? машиныхаа дор гал түлэх нь онөөгийн хотын нөхцөл байдалд тохиромж муутай….
Хөдөлгүүрийн тосыг кастераас суллаж аваад халаагаад эргүүлж хийнэ гэдэг бараг бүтэшгүй зүйл. Дээхэн үед бид барагцаагаар хагас литр хөдөлгүүрийн тос аваад 90-120 хэм хүртэл халаагаад хүйтэн хөдөлгүүрийнхээ тосондээр бага зэрэг бензинтэй холиоод нэмж хийдэг байсан. Ингэснийхээ дараа стартераа дарж асаахад ямарч байсан “Даралт хангалтгүй” гэсэн тэмдэг асалгүйгээр хөдөлгүүр асчихдаг байж билээ. Халаасан тос кастердахь хүйтэн тостойгоо холилдоогүй ч хөдөлгүүрийг хэсэг хугацаанд ажиллуулсаны дараа бүх тос холилдож нэг хэмжээний хэмд хүрдэг нь тодорхой юм. Хөдөлгүүрийн тос байх хэмжээнээс ихэдсэн гэдэг дээр санаа зовох зүйлгүй энэ нь хүйтэнд хөдөлгүүрийг хуурай чигээр нь асаахаас хавьгүй дээр юм. Харин хуурай асалт хийх нь хөдөлгүүрийн доторхи эд ангийг жинхэнэ илэгдэл эвдрэлд хүргэдэг нь гарцаагүй юм шүү.
Зарим жолоочнар кастераас нэмсэн тосоо юүлээд авдаг гэж байсан харин миний хувьд хөдөлгүүрийн тос ууршаж байдаг хэсэг хугацааны дараа хэвийн хэмжээндээ оччихдог гэж би үзэж байна. Зарим хүмүүст энэ арга нь их ярвигтай санагдаж болох юм харин миний хувьд хөдөлгүүрээ хамгаалж үлдэг шилэгдсэн арга гэж бодож байна. Бас нэг арга хэмжээ бол капутон доор хөдөлгүүрээ дээр доороос нь хучиж ороох явдал юм. Гадаа хасах 20 хэм байхад ч таван цагийн дараа хөдөлгүүрээ шалгаж үзхэд нэмэх хэмтэй байдаг.
Хөдөлгүүрийн тосны царцах шинж чанрыг үзүүлсэн үзүүлэлт нь тэр болгон бодит байдалдээр бодит байж чаддаггүй. Хэм нэмэгдэх нь хөдөлгүүрийн тосонд бидний тооцоолоогүй үр нөлөөг үзүүлж байдаг тиймээс хөдөлгүүрийг хучиж дулаалах нь их ач холбогдолтой байдаг. Анхаарах зүйл гэвэл хөдөлгүүрийг дулаалсан хучлага нь янданд хүрэх ёсгүй шүү, галын аюултай тул …..
Хоёр дахь арга гэвэл хөргөлтийн системийг ашиглан халаах явдал юм. Карбюратортой хөрсөн хөдөлгүүрийг асаахаас өмнө бэлтгэл ажил болгож царцсан хөдөлгүүрийн тосыг гэсгээх үүднээс халуун ус хэргэлдэг. Усаа нэмэх 70-75 хэм хүртэл халаагаад радиаторт хийнэ. Гадаа хасах 25 хэм байгаа бол хоёр удаа, хасах 35 хэм байгаа бол гурваас доошгүй удаа усаа юүлж халуун усаар сэлгэх хэрэгтэй. Халуун усаа минутанд 5 литр хийх хэрэгтэй мэдээж хөргөлтийн системийн бүх хавхлагыг нээж харин радиаторын хөшгийг хаасан байх шаардлагатай.
Хавлагаас бүлээн ус гарч эхэлснээр хагас нээж радиаторын дээд тагаар халуун усаа үргэлжлүүлэн хийнэ, хавхлагаар 8-9 литр ус гойжсоны дараа хааж халуун усаар системийг дүүргээд капотоо хааж хөдөлгүүрийн эх бие халсны дараа нийт усны гуравны нэгийг асгаж дахин халуун усаар дүүргэнэ.
Хөдөлгүүрийг асалт түргэсгэдэг шингэн ашиглан асаагаад бага даралтаар
3-4 минут нормалдана.
Гуравдахь арга: Хөдөлгүүрийн тосыг халаах үүний тулд кварцын гэрэл, газан халаагуур, уян халаагч ямарч төрлийн халаагуур байж болно. Хамгийн гол нь галын аюулаас сэрэмжлэх хэрэгтэй.
Харин кастерыг хэт халаах нь тосны доод үеийг эсэлдүүлж тундас үүсгэдэг. Энэ нь хөдөлгүүрийн тосны бүтцэд өөрчлөлт оруулж тосыг гашилгаж хэрэгцээгүй болгож орхидог. Кастерын ёроол нь хайруулын таваг биш, хөдөлгүүрийн тос нь ч төмөс биш задгай галаар шархад зориулсан зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ үнэхээр шархаар шийдсэн бол галын хаа дөлийг өөр тийш нь болгож зөвхөн илчээр нь бүлээцүүлэх хэрэгтэй.
Энэ нөхцөл байдалд тохируулан үйлдвэрлэл худалдааны “Бета” компани
Халаагч зохион бүтээсэн байна.
Энэ нь лент хэлбэртэй өргөн нь 10см өргөн нь 1.2мм зузаантай дотроо мяндсан халаагуур бүхий каучукаар бүрсэн туузан хэлбэртэй уян халаагч юм. Уг материалыг цэрэг армийн техникт ашигладаг байсан бөгөөд саянаас энгийн хэрэгцээнд нэвтрүүлээд байгаа нь энэ юм.
Бидний хувьд сонирхол татаж байгаа нь галын аюулгүй бөгөөд бага хэмжээний тогоор 280 хэм хүртэл халах чадвартай бүтээгдэхүүн юм. Харьцуулж ойлгоход хөдөлгүүр дотор бензин тоосорсон байдалтайгаар 480 хэмд тэсэрч асдаг билээ.
Уг халаагч нь гадаах орчин хасах хэмтэй байхад хөдөлгүүрийн асалтыг дэмжиж өгдөг. Харьцангүй бага тог зарцуулдаг гадаа бээрсэн аккумлятор ч энэ тогоор хангаж чадаж байгаа нь тогтоогдсон.
“Таврии” төрлийн хөдөлгүүрэндээр хийж үзсэн туршилтаас хөдөлгүүрийн тос нэмэх 8 хэмд хүрсэн тохиолдолд шатахуун зарцуулалт 3-8 хувь хэмнэж байгаа нь тогтоогдсон. Хүйтэн ассан хөдөлгүүр асаад нормалдаж байх хугацаанд тахир голын эргэлт минутанд 1000 байдаг бол халаагч ашигласан тохиолдолд 850 эргэлт байгаа нь шатахуун зарцуулалтыг хэмнэх гол үзүүлэлт болж байгаа билээ мөн түүгээрээ CO угаарын хийн ялгаралтыг ч багасгаж чаддаг байна.
Туршилтын явцад хөдөлгүүрийн тос нэмэх 40 хэм хүрсэн тохиолдолд түлш хэмнэлт 2-3 хувьд хүрдэг бөгөөд халаагчийн гүйцэтгэх үүрэг үндсэндээ шаардлагагүй болдог. Мөн бусад олон төрлийн нэмэлт халаагч хэрэгслүүдтэй харьцуулхад ямар нэгэн сөрөг нөлөөгүй, хөдөлгүүрийн тосонд өөрчлөлт өгдөгүүй болох нь тогтоогдсон.
Дөрөв дэх арга: Хээрий нөхцөлд буюу цахилгааны эх үүсвэргүй газар ашиглахад зориулагдсан.
Халуун ус буюу тосол халаагч зөөврийн усан болон маслан халаагч төхөөрөмж байдаг ВМГ 40-51, ВГ 50-51, ВМЗ мөн МП-Север гэсэн төхөөрөмжүүдийг нэрлэж болно.
Эдгээр төхөөрөмжийн ажиллах үндсэн зарчим нь бензин бакнаас цахилгаан соронзон хавхлагын тусламжтайгаар бензин хөдөлгүүрийн тэсэрч асах камерт урсан орно, агаарыг сэнсний тусламжтай өгөх бөгөөд хөдөлгүүрийн болон цилиндрийн цамцандахь тосолыг термосфонны аргаар халааж шахна.
Дизель түлшээр ажилладаг хөдөлгүүрийн хувьд конструкцийн хувьд ондоо байдаг нь дизель болон бензины физик чанарын ялгаатай холбоотой. Ажиллах үндсэн зарчим нь хүчээр даралт үүсгэж тосолыг эргүүлдэг бөгөөд агаарыг сэнсний тусламжтай хөдөлгүүрт илгээнэ мөн түлшийг халаагчийн форсункаар дамжуулан шахуургын тусламжтайгаар өгдөг байна. Уг төхөөрөмж нь тусдаа цахилгаан хөдөлгүүрээс тогны эх үүсвэрээ авах тул зайлшгүй авч явах шаардлагтай болдог.
Тав дахь арга:
Химийн гаралтай аэрозоль ашиглах явдал юм.
Мэдээж гэррүүгээ халуун ус авхаар гүйж болно нэг бол моторынхоо дор түүдэг асааж ч болно энэ бол автомашины хөлөглөгч таны шийдэх асуудал …
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь хамгийн энгийн арга бөгөөд хүйтэн нөхцөлд хөдөлгүүрийн найдвартай асалтыг хангаж байдаг. Эдгээр аэрозолиуудыг хасах 20 хэмээс доош нөхцөлд ашиглах нь тохиромжтой.
Эдгээр аэрозолиууд нь амархан ууршдаг шингэн байдаг тул туршлагаас үзхэд асалтын системийг унтраасан нөхцөлд ч цилиндр дотор тэсэрч хөдөлгүүрийг асааж чаддаг байна.
Агаагын шүүрний хоолойд цацах уг аэрозоль нь тэр даруйдаа түлхүүр түлхэхэд бензин блон дизель түлшээр ажилладаг хөдөлгүүрийн асалтыг хангаж чаддаг билээ.
Үнийн хувьд: “Близстарт” 7 ам.доллар 300мл, “Дизель кальтеншульц” 10 ам. Доллар 200мл, “ Дизель адитив” 6 ам. Доллар 200мл, “Стартинг Фуилд” 6 ам. Доллар 300 мл.
Тэгэхдээ нэг санах зүйл байгаа. Хөдөлгүүрийн бусад эд ангиууд царцсан хэвээр байгаа, хөдөлгүүрийн тос ч царцмаг байдалтай байхад аэрозолийн тусламжтай хөдөлгүүрийг асаах нь хөдөлгүүрийн эд ангиуудыг илэгдлээс хамгаалахгүй болхыг анхаарах хэрэгтэй.
Зургаа дахь арга:
Эцсийн арга болгож хэрэгжүүлнэ энэ нь машиныг чирж асаах явдал юм.
Хөдөлгүүрийн тахир голыг урд дугуйн тусламжтайгаар хүчээр эргүүлэхийг хэлж байгаа юм. Энэ аргыг тэр болгон ашиглахыг зөвлөмөөргүй байна учир нь явах эд анги, трансмисс болон хөдөлгүүр доторхи эд ангиууд маш хүчтэй цохилтын ачаалал авдаг тул эвдрэлд хүргэж болзошгүй юм.
Хүрдний хайраг буюу арааг нейтрал дээр тавиаад цагт 15-20 км хурдтай чирч байх явцад арааг хөнгөн араанд залгаж хөлөө консноос авна. Хэрвээ хөдөлгүүр асаагүй бол дахин консондээр гишгэж арааг салгаад энэ үйлдлийг давтана.
Хөдөлгүүр асангуут консондээр гишгэж арааг суллаад нейтрал дээр тавин моторыг нормал байдалтай хэдэн минут асаана.
Сануулхад хөдөлгүүр асхад тахир голын эргэлт минутанд 50 орчим байхад хангалттай харин гаднах орчин хасах хэмтэй байвал минутанд 100 орчим байхад хөдөлгүүр асна. Жишиж үзхэд ВАЗ машин 15-20км цагийн хурдтай явхад тахир гол минутанд 1500-2000 эргэлттэй байдаг байна.
Хэрвээ чирүүлж байхдаа хүнд араанд хийх юм бол хөдөлгүүр болон трансмиссийн эд ангиуудад маш их ачаалал өгдөг тул чирэгч машины хүч хүрдэггүй хүрсэн тохиолдолд чирэгдэж байгаа машины хойд дугуй чарга шиг чирэгдэх болно.
Тиймээс жолооч та дээрхи зөвлөмжтэй танилцаад өөрт ашиглахад хялбар бөгөөд хөрөнгө мөнгө бага шаардсан аргаа ашиглахыг танд зөвлөж байна….


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих