“2016 онд АН-МАХН, МАН-ИЗНН гэж сонгуульд орно”

cdbbb7a61db474b53a453516f804c16fӨнгөрөгч оны сүүлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголд ирэхдээ тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуягтай АН-МАХН-ы урт хугацаанд хамтарч ажиллах түншлэлийн гэрээг байгуулж байв. Уг гэрээний дагуу АН-МАХН 2016 оны сонгуульд хамтарч ажиллахаар болсон тухай ч яригдаж байсан юм.

Харин үүнийг нь АН-ын нэр бүхий зарим гишүүд хүчтэй эсэргүүцэж ҮЗХ-ны хурлаа зарлан хуралдуулснаар Н.Алтанхуягийг намын даргаас нь төдийгүй Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулж Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын байгуулсан гэрээг цуцлуулсан билээ.

Тэгвэл АН, МАХН хоёр ирэх сонгуульд хамтарч магадгүй тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал энэ талаар ИЗНН-ын гишүүн Г.Ганбат твиттер хуудастаа, “Yзэл санаа, үнэт зүйлсийн ялгаа зааг ч гэж үгүй болж дээ. 2016 онд АН-МАХН, МАН-ИЗНН гэж сонгуульд орохоор яригдаж байгаа гэнэ” хэмээн жиргээд “Намын удирдлагад байдаг худлаа хэлэхээргүй хүн ингэж хэллээ” хэмээн давхар тодотгожээ.

Р.Улам


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 September 2015

МАНАН бүр МАНАЦАР болж сүйрүүлэх юм байна лдаа

Сэтгэгдэл бичих