Жүжигчин Ө.Мөнгөнтулга “мөрөөдлийн мэргэжлээ хүүдээ өвлүүлэв үү”
“Чонын алтан шагай” киноны Тансаг гэх залуугийн дүр болон “Нар гарнаа аз жаргал минь” телевизийн олон ангит кинонд Ангараг гэх залуугийн дүрээр үзэгчдийнхээ зүрхэнд хоногшсон жүжигчин Ө.Мөнгөнтулгыг үзэгчид андахгүй сайн танина.
Сүүлийн үед аймшгийн кинонд тоглох болсон. Хамгийн сүүлд “Зоорь”, “Хүүхэлдэй” дэлгэцийн бүтээлд тоглож олны цочирдуулаад авсан.
Тэрбээр бага байхын л тагнуулч, мөрдөн байцаагч болохсон гэж мөрөөддөг байсан гэдэг. Тэгвэл жүжигчин залуу хүүгээ Тэмүүжин-Өрлөг бүрэн дунд сургуульд оруулжээ. Магадгүй түүний багын мөрөөдлийг хүү нь биелүүлэхээр зориг шулуудсан байж магад.
Д.Ана
URL: