УИХ-ын гишүүн С.Ганбаатар Японы эмч нарыг хуурчээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн хүчин чармайлтаар “Дарханд Японы шүдний эмч нарыг урьж үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэлээ” гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Гэтэл урилгаар хүрэлцэн ирсэн Доктор Сэнда Акира өөрийн Facebook хуудастаа энэ тухай : “Бид маш их хүчин чармайлт гаргаж олон арван өвчтөнүүдэд үзлэг хийсэн. Харин Японы эмч нарыг урьсан гэх алдартай улс төрчийн сурталчилгаа биднийг цочирдуулсан. Үнэндээ бид өөрсдийн хүсэл эрмэлзэллээр Монголд хүрэлцэн ирсэн. Улс төрчдийн оролцоо огтхон ч байхгүй. Энэ магадгүй улстөрчийн төрөлх чанар байх” хэмээн бичжээ. Уран илтгэгч, харилцааны супер менежер УИХ-ын гишүүн С.Ганбаатар маань Сэнда доктороос уучлал гуйх болов уу?
URL: