Худлаа Жо.Байден-д “Ардчилал” гэгч нь худлаа гэдгийг батлаад өгье

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо.Байден Монгол үндэстний эсрэг эрүүгийн гэмт хэрэг үйлдэж буй төрийн нэр барьсан авилгачидын урилгаар ичих нүүргүй айлчлаад буцлаа.
Айлчлалын явцад тэрээр Монгол  “Ардчилал”-ын “загвар”  орон хэмээн худлаа магтан дуулсан явдал урьд нь Америкчууд “Үндэстний Ардчилсан Нам”-ын Тэргүүн Мубаракыг 30 гаруй жил магтан дуулсантай ижил сонсогдлоо.Одоо тэгээд Мубарак нийт Египедийн ард түмний эсрэг гэмт хэрэгтэн болж цаазаар авахуулах ял сонсохоор болоод байна. Монголын “ардчилагчид”-ыг Мубаракийн хувь тавилан хүлээж байна гэж Жо. Байден яагаад хэлээгүй юм бэ?

Монголд “Ардчилал” үгүй гэдэг нь баталцгаая:

Баталгаа#1 :

Европын сэргэн мандалтын үеийн “Хүний тэнгэрлэг” (Human Dignity) ойлгогдхуун Монголын амьдралд нутагшаагүй учраас Монгол хүнээс дээгүүр зүйлийг бий болгож, Монголчуудыг боолчилсноос гадна хүн төрөлхтөний  “ардчилал”-ын үнэт зүйл “чөлөөт” (free), “тэнцүү” (equality), “зүй” (justice)-тэй  амьдрах баталгаа болсон “Зөв” (Right) гэсэн ухагдхууныг “Эрх” гэдэг дур зоргоороо авирлах зарчимгүй соёлыг нутагшуулж, Монгол хүн өөрийн амьдралаасаа таашаал авч, өөртөө итгэлтэй, утгатай амьдрах, үнэн амьдрах, сайхан амьдрах, сайн амьдрах боломжгүй болгосон Монгол үндэстний эсрэг ноцтой гэмт хэрэг юм. “Хүний тэнгэрлэг” болон “Зөв”-үүдийг орхигдуулсан, ташаа илэрхийлсэн аливаа “төр”, “конституц”, “салбар хууль”-ууд  нь нийт хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болохоор барахгүй “ардчилал” гэж огт байхгүйгийн баталгаа болдог. Тэгвэл Монгол оронд “Хүний тэнгэрлэг”, “Зөв”-үүдийг тусгасан конституц байхгүй, хууль байхгүй учраас Монголын төрийн бүх институцууд “Ардчилсан” биш байж л таарна шүү дээ.

Баталгаа#2 :

НҮБ-ын 1962 оны Ерөнхий Асемблей-с баталсан аливаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс бол өөрийн байгалийн баялагтаа халдашгүй бүрэн эрхтэй гэсэн заалтыг зөрчиж, Монголын Хууль тогтоох засаглал, Гүйцэтгэх засаглал нь  Монгол хүний эрх ашгийг орхигдуулж, гадаадын хүмүүсийн эрх ашгийг дээдэлсэн уул уурхайн хууль болон гэрээг баталж байгаа нь “Монгол хүний тэнгэрлэг болон зөв”-ийг  уландаа гишгэсэн учраас Монголд “ардчилал” байхгүй ээ .

Баталгаа#3 :

Эрх баригчдын магтан дуулдаг хөгжилтэй ардчилсан орны нэгэн сэтгүүлч Монголын эрх баригчдын хөгжлийн ганц гарц хэмээн магтан дуулж байгаа уул уурхайг дагаж 19000 эмэгтэйчүүд “сексийн боол”-члолд өртсөн байна гэж нотолсноос харвал Монгол үндэстэний оршин тогтнох мөнхийн ундарга болсон эмэгтэйчүүдийг боолчлож байгаа орныг “Ардчилсан” орон гэж Америкчууд л тодорхойлж байгаа болохоос биш хүн төрөлхтөний түгээмэл үнэт зүйл болох “Хүний тэнгэрлэг ”, “Зөв”-үүдийг мэддэг , дээдэлдэг Монголын ард түмэн хэзээ ч “сексийн боолчлол”-той орныг “ардчилсан ” орон гэхгүй.

Баталгаа#4 :

Авилга бол хүн төрөлхтөний эсрэг ноцтой эрүүгийн гэмт хэрэг гэдгийг хүн төрөлхтөн тодорхойлсон байдаг бөгөөд авилга хүн төрөлхтөний сайн сайхныг устгадаг гэдгийг “Ромын эзэнт гүрэн” ,  “Монголын эзэнт гүрэн” авилгад автагдсанаар устан алга болсоноор жишээ болгодог. Монгол орон авилгын индексээр маш дээгүүр үзүүлэлттэй  байгааг олон улсын байгууллагууд тодорхойлж байгаа нь Монголын төрийн эрх баригчид 20 жил Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн баталгаа учраас Монгол орныг “ардчилсан” орон гэж хэлэхгүй.

Баталгаа#5:

Монгол Ардын Нам, Ардчилсан Нам өнгөрсөн 20 жилд болсон сонгууль болгонд ард түмний саналыг луйвардаж, худалдан авч, хуурамчаар үйлдэж ирсэн нь Монголын ард түмэн  сонгуулиар сонгох, сонгогдох “зөв”-өө  эдлэж чадаагүй гэдгийн баталгаа учраас Монгол орон “ардчилсан ” орон биш ээ.

Баталгаа#6 :

2008 оны 7 сарын 1-ны өдөр зүй ёсны шаардлага тавьсан ард түмнээ буудаж 5-н хүний алтан амийг хөнөөсөн эрх баригчид одоо хүртэл хариуцлага хүлээхгүй байгаа нь  эрх баригчид Монголын ард түмний эсрэг  гэдэг нь тодорхой. Ард түмнийхээ эсрэг байдаг төрийг “ардчилсан” төр гэж Америкчууд л хэлэх байхаа, Монгол хүн хэзээ ч  хэлэхгүй.
Баталгаа#……………………….. –нуудыг бичээд байвал Геннесейн тэмдэглэлийг эвдэж  магадгүй тул “Тэнгэрлэг ”Монголын ард түмэн тунгаан бодож сийрүүлж бичээрэй гэж үлдээе. Монгол орон “ардчилсан” орон биш  гэдгийг Монголын ард түмэн  шиг өөрийн биеэр мэдэрч байгаа ард түмэн үгүй.
“Тэнгэрлэг” Монголын ард түмэн “ардчилал” үгүй амьдарч чадахгүй учраас удахгүй “үнэн ардчилал”-аа олж авч л таараа.

Н.Амарцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих