Сая тєгрєгєє авмаар байна
Эрхэм улстєрчид 2008 оны сонгуулийн ємнє 1-1.5 сая тєгрєг амласан. Угтаа намууд гэж хэлэх гээд байна. Нэгэнт амласан амлалтынхаа хариуд зєєлєн суудалд заларсан гишvvд сонгогчдод єрєє тєлж, 1.5 сая тєгрєгийг дєрвєн жилийн хугацаанд бага багаар тарааж байгаа билээ. Гэхдээ дєнгєж 500 мянган тєгрєгийг нь увуулж цувуулан тарааж буй. Харин оюутнууд хэзээнээс азтай юм болохоороо єнгєрсєн жилээс эхлэн vлдсэн сая тєгрєгєє сургалтын тєлбєр хэлбэрээр авч байгаа. Энэ жил гэхэд л оюутнуудад 492 мянган тєгрєг єгєх гээд шийдвэрээ гаргачихсан байгаа. Гэтэл оюутан хvvхэдгvй хvмvvс, залуу гэр бvлvvд, гадаадад сурч байгаа оюутнууд гээд тєрийн хишгээс хоцроод байгаа иргэд сая тєгрєгєє яаж авах нь тодорхойгvй байна.
Тєрєєс олон хэлбэр судалж байгаа гэж хэлэх ч тодорхой тогтсон юм алга. Харин ойрноос орон сууцны зээл хэлбэрээр олгох талаар ярьж, Засгийн газар дээр санал оруулаад байгаа. Энэ долоо хоногтоо багтаад эцэслэн хэлэлцэх юм гэсэн. Тэгж байж орон сууцны зээл хэлбэрээр олгох эсэхээ шийднэ. Тэгэхээр сая тєгрєгєє энэ онд багтааж авах эсэх нь тодорхой бус ч болж мэдэх. Ер нь бол оюутан биш, оюутан хvvхэдгvй хvмvvс сая тєгрєгєє авмаар л байгаа шvv дээ. Тэгээд бэлнээр єгч чадахгvй бол урьд нь яригдаад байсан эрvvл мэңд, зээл тєлєх гээд хэд хэдэн хэлбэрээр баталчих хэрэгтэй. Зээлийн тал дээр зєвхєн орон сууцных гэлтгvй бусад боломжтой зээлийн хэлбэрийг ч тусгаж єгєх хэрэгтэй шvv дээ. Єнєєдєр сая тєгрєгєєр эмчилгээ хийлгэх хvн цєєн л байгаа. Ихэнх нь єєр хэлбэрээр ашиглахыг бодно. Тэгээд ч манай улсад ямар нэгэн зээлгvй бага, дунд орлоготой иргэн байхгvй л болов уу. Нєгєє талаар залуу гэр бvлд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь байр, орон сууц.
Єнєє vед байрны vнэ дэндvv єндєр байгаа учраас ихэнх хvнд мєрєєдлийнх нь нэг хэсэг болсоор л байна. Мєн улсч гэсэн иргэдээ орон сууцаар хангаж, нийслэлийг утаанаас салгах арга замыг хайж байгаа. Тэгэхээр хэн хэнийх нь хvсэл нэг цэгт уулзаж байна гэхэд болно. Тийм болохоор зээл тєлєх хэлбэрийг л сонгосон нь дээр байх.
Тэр дувдаа орон сууцны зээл рvv оруулах хэлбэрийг илvv тусгаж єгмєєр юм. Мєн аав, ээж, ах, дvv нь єєрийнхєє сая тєгрєгийг бусдынхаа зээл рvv оруулж болохоор тусгавал маш сайн. Хєдєє амьдарч байгаа иргэд хотод ажиллаж байгаа хvvхдээ орон сууцтай болгохын тулд сая тєгрєгєє хандивлавал хэрэгтэй биз дээ. Ингэж байж л хотод амьдарч байгаа залуу гэр бvлvvдийн цєєн хэд нь ч болов орон сууцтай болж, утаа гаргаж байгаа яндан хэдээр цєєрнє байлгvй. Гол санал л энэ байна. Ерєєсєє залуу хєгшин гэлтгvй энэ боломжийг харж, найдаж байгаа. Тэгэхээр эрхэм гишvvд энэ тал дээр жаахан анхаарал хандуулна байгаа. Дараа нь сая тєгрєгєє єгсєн, тэдэн залуу гэр бvл байр орон сууцанд оруулсан гэж ярихад болохгvй нь юу байна. Сайхан л сурталчилгаа болно биз дээ. Ямар ч байсан ард тvмэнд ч, улс нийгэмд ч тулгамдаж байгаа” асуудлын огтлолцолыг харах нь хэн хэндээ хэрэгтэй байна биз. Гэхдээ бусад хэлбэрээ огт хая гэж байгаа юм биш шvv. Зарим нэг малчин банкны зээлээ хаахыг ч хvсч байж болох. Єєр нэг нь биеэ эмчлvvлж, зарим нь хашаа байшин ч авмаар байгаа ч юм бил vv. Ямар ч гэсэн би, бид сая тєгрєгєє авмаар байна. Гэхдээ vр дvнтэй хэлбэрээр авах шаардлагаа хvргэх, хэлэх нь зvй ёсны хэрэг болов уу. Иргэд ч гэсэн бид ийм ийм хэлбэрээр авмаар байна гэсэн саналаа сайн оруулах нь чухал. Гэхдээ л иргэн, тєрийн аль аль нь сэтгэл хангалуун байх хэлбэр байвал бvр ч сайн.
Н.ПУНЦАГБОЛД
URL: