Монголчууд универсиадыг дөрвөн мөнгөн медальтайгаар дуусгалаа

Наймдугаар сарым 12-нд Хятадын Шиньжин хоткоо нээлтээ хийсэн дэлхийн оюутны спортын зуны XXVI уииверсиад их наадам өчигдөр өндөрлөлөө. 151 орны 10600 гаруй төлөөлөгч оролцсон энэ удаагийн наадам оролцогчдынхоо тоогоор түрүүчийн наадмуудаа ардаа орхижээ. Тамирчид спортын 22 төрөлд хүч чадал хурдаа сорьсон юм.

Манай улсаас 100 орчим тамирчин 12 төрөлд хүч сорьсноос жүдо бөхөөр О.Чинбат, шатраар Б.Мөнгөнтуул, буудлагаар Ч.Нарантуяа нар мөнгөн медаль хүртсэн бол С.Адилбиш дасгалжуулагчтай буудлагынхан багаараа мөнгөн медалийн эзэд болов. Ингэснээр Монголын баг дөрвөн медальтайгаар 151 орноос 44 дүгээр байрт шалгарсан юм.

Нутагтаа универсиад наадмыг зохион байгуулсан БНХАУ наадамд 500 гаруй тамирчнаа өрсөлдүүлсэн юм. Тэд одтой байж 75 алт, 39 мөнгө, 31 хүрэл медаль хүртэж их наадамд тэргүүлэв. Харим хоёрдугаар байрт ОХУ-ын баг 42 алт, 45 мөнгө, 45 хүрэл медаль хүртсэн амжилтаар орсон бол БНСУ 28 алт, 21 мөнгө, 30 хүрэл медаль хүртэж гуравдугаар байрт шалгарлаа. Япон, АНУ-ын баг медалийн тоогоороо айрагдсан юм.

Манай улсын урд буюу 43 дугаар байрт Канадчууд таван мөнгө, гурман хүрэл медальтайгаар орсон бол манай хойнө Казахстан, Азврбайжан, Вьетнам, Малайз, Австри, Белгийн баг тамирчид орлоо.

Шиньжинд зохиогдсон энэ удаагийн универсиадын зохион 6айгуулалтыг Бээжингийн опимпийг санагдуулам боллоо хэмээн олон улсын ажиглагчид онцолжээ. Лондонгийн олимпийн өмнөх жил зохиогдсон энэ наадамд ирэх олимпоос медаль хүртэх найдвар тээж буй шилдэг тамирчид өрсөлдсөн нь наадмыг чимсэм юм.


URL:

Сэтгэгдэл бичих