Э.Бат-Үүлийн эрх хүү 14,5 тэрбумаар юу хийв

ch_council_mn_1440729518_7b47633009cd4542original

Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Хотын дарга аавынхаа буянаар Баянзүрхчүүдийг тохилог, тав тухтай орон сууцтай болгоно хэмээн амлаж,  томоохон тендерт ялалт байгуулсан нь багагүй шуугиан тарьж байсан ч хотын дарга Э.Бат-Үүл хүүгээ тас өмөөрч, том хороолол барих ажлыг үг дуугүй өгч байлаа.

Магадгүй түүнээс өөр хүн байсан бол хүүдээ ийм том  ажлыг өгөхөөс айдаггүй юмаа гэхэд ядаж ичих байсан биз. Гэвч өнөөдөр хотын дарга хүүгээ эрхлүүлсны гор гарч олон хүн бөөн хохирол чирэгдэл амсаад байна. Б.Чулуудай энэ том тендер аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан байдаг. Олон хүн Грандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихвал хэл амгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийж чадаагүй юм.

Өнөөдөр “Грандлайн”-ы хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн газар нэг ч тоосго өрөгдөөгүй суурийн ухсан нүхнээс өөр зүйлгүй байгаа юм. Туркуудыг хулхидсан, тэдний 1,3 сая ам долларыг үрсэн гэдэг  хэл аманд өртөж, Арбитрийн шүүхээр явж байгаа Б.Чулуудай нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөг авсан. Үүнээс гадна 3,5 тэрбумын зээлийг банкнаас авсан ч бас л энэ мөнгөөрөө юу хийсэн нь тодорхой бус байна.

http://www.shudarga.mn/news/18910.html


URL:

Нэр: Salga uul Огноо: 30 October 2015

Salga hunii huuhed oilgomjtoi bas l salg mulguu bna sh dee

Сэтгэгдэл бичих