АH, МАХН-ын дарга нарыг “Үндэсний зөвшилцөл”-д урив

527-14411539277a5d38228233b88d5f4ccaaa3359051d_XL
МАН-аас улс орны өмнө тулгамдсан томоохон асуудлыг улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нартай хэлэлцэх зорилгоор  “Үндэсний зөвшилцөл” уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн уулзалтыг энэ сарын 03-нд 11.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд өнөөгийн эрх баригч АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт урилга хүргүүлжээ.
Энэ удаагийн уулзалтаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

URL:

Tags: ,

Нэр: Zochin Огноо: 2 September 2015

Zi 5.09- irne

Сэтгэгдэл бичих