“Нүүрс” Л.Гансүхийн шүүх хурлыг шууд дамжуулахаар болжээ

Н.Алтанхуягийн засгийн газрын үед ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүх нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчин, хувьдаа мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж, шүүгдэгчээр татагдаад байгаа билээ.

Анх АТГ-аас хэргийг шалгаж эхлэх үед нийт 13 тэрбум төгрөг зувчуулсан байх магадлалтай гэж байсан ч одоогоор энэхүү мөнгөн дүн 3.6 тэрбум төгрөг болон буураад буй юм.

Тэгвэл өнөөдөр Л.Гансүх нарын хүмүүст холбогдох тус хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Энэхүү энэхүү хурлыг хойшлуулах албан ёсны хүсэлт шүүхэд ирээгүй тул хойшлохгүй, үргэлжлэх бололтой.

Харин өнөөдрийн хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон албан тушаалтнууд байгууллага аж ахуй нэгжийн удирдлагууд бүгд гэрчээр оролцох аж.

Төрийн өндөр албан тушаалтан, төрийн болон хувийн байгууллагууд  холбогдсон байж болзошгүй энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг сонирхох хүсэлтэй 5000 гаруй иргэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан бөгөөд шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл ШЕЗ хүсэлтийг хүлээн авч Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрчээ.

ТОЙМЧХҮҮ


URL:

Нэр: Зочин Огноо: 2 September 2015

Сайхан жүжиг тавих байх даа

Сэтгэгдэл бичих