Тусгай сургалттай 29-р дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд С.Бямбацогт оролцлоо
Улсын хэмжээнд ердөө ганцхан байдаг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тусгай сургалттай 29 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нийслэлийн оролцлоо. Тус сургуульд 315 хүүхэд суралцдаг ба энэ хичээлийн жилд 21 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ 315 хүүхэд суралцдаг ба энэ хичээлийн жилд 21 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ.
С.Бямбацогт хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг байгуулна гэж заасан байдаг. Хэнийгч ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр ижил тэгш эрхтэй сурч хөгжих боломжоор хангагдах нь хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах үндэс нь билээ. Зургаан настай энгийн хүүхэд сургуульд сурахад хичээл зүтгэл их шаарддаг. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй зургаан настай хүүхэд сурахын тулд өөрөөс нь болон багш, эцэг эхчүүдээс бүр ч их хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардана. Иймд та бүхэн минь хичээгээрэй гэж захья. Онц сайн сурч улс эх орон, ээж аавдаа тустай сайн хүн болоорой. Хүн бүр ижил тэгш эрхтэйгээр сурч хөгжих боломжийг хангахын төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө би үргэлж хичээж ажиллах болно” хэмээн онцлов.
URL: