Нэгдүгээр ангид шинээр 64 мянга 300 хүүхэд элслээ

05999b690da0c96ebig

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр  бюу есөн сарын нэгэн өнөөдөр дохиож байна. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянган сурагч суралцахаар бүртгэгджээ.

Уламжлалт ёсоор Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ерөнхий боловсролын улсын тэргүүний 33-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлагад амжилт хүслээ. 33-р сургууль нь 1966 онд ЗХУ-ын тусламжтайгаар байгуулагдаж, Москвагийн нэрэмжит болж байсан түүхтэй. Харин 1978 оноос хими, 1996 оноос математик, орос англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт хичээллүүлж эхэлжээ. Улсын тэргүүний 33-р сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд 71 бүлэгт 3100 орчим сурагч суралцах юм байна.

2015-2016 оны шинэ хичээлийн жил нь цэцэрлэг болон суурь боловсролд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж эхлэхээрээ онцлог байх юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд бүтээлч шийдвэр гаргах чадвартай, дэлхийд өрсөлдөх мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах “Монгол хүн”-ийг бий болгох зорилготой юм. Ийм ч утгаараа хүүхэд бүрийг хөгжүүлэх “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг батлан гаргаж, хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь, боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2015 онд биологи, математик, хими, физикийн 144 цахим лабораторийг байгуулж, олон улсын 500 видео хичээлийг эх хэлнээ хөрвүүлэн олон түмэнд нээлттэйгээр хүргэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 200 орчим хими, физикийн лабораторитой болсон бол энэ жил олон улсын түвшинд нийцсэн 200 физикийн лаборатори байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн энэ хичээлийн жил “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 25 мянган зөөврийн компьютер, сурагчдад 11 мянга 340 суурин компьютер нийлүүлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих