Хятадад химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ
БНХАУ-ын хойд нутгийн Шаньдун мужийн Дунин хотын аж үйлдвэрийн дүүрэг дэх химийн үйлдвэрт өчигдөр /08.31/ шөнө хүчтэй дэлбэрэлт болсон талаар Хятадын хэвлэлүүдийг иш татан Reuters мэдээллээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 23:25 цагийн үед болсон бөгөөд ослын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Сануулахад өнгөрсөн наймдугаар сарын 12-нд Хятадын хойд нутгийн Тяньжин хотын аж үйлдвэрийн бүсэд буюу “Жуйхай” компанийн агуулахад хүчтэй хоёр дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо одоогийн байдлаар 160-д хүрч, түүнчлэн 700 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Хоёр удаагийн маш хүчтэй дэлбэрэлт барилга байшин, ачаатай чингэлгүүд болон 2000 гаруй шинэ машиныг сүйтгэсэн юм.
Эх сурвалж: Reuters
URL: