Эв эрүүл биеэ өөрийн хүсэлтээр 100 мянган фунт төлөн байж эрэмдэг болгожээ

50 настай, англи бүсгүй улам хөөрхөн, гоё болохоор шийджээ. Эв эрүүл бие хаатай, дажгүй царай зүстэй энэ бүсгүйд нүүрэн дээрх судас нь таалагдаагүй аж. Уг нь өвдөж шаналгах нь байтугай энэ судас өөрт нь огт саад болдоггүй байсан гэдэг.

Ингээд бүсгүй 100 мянган фунт стерлинг төлж нүүрэн дээрх цусны судсаа авахуулжээ. Мэс засалч (флебологч) түүний судсыг авсан, гэхдээ тэр онош тавихдаа алдсан байв.

Энэ бүсгүй маш ховор тохиолддог, венийн судасны өвчинтэй байж. Эцэст нь гоо сайхны энэ мэс заслын дүнд бүсгүйн нүүрний тал нь эрэмдэг болжээ.

Эрүүл мэндээ ч, гоо үзэмжээ ч, нүүр царайгаа ч алдсан бүсгүйд тус эмнэлэг мөнгийг нь буцааж өгөхөөс татгалзжээ. Дэлхий дахинаараа магтан дуулаад байдаг европ эмнэлэгүүдийн зарим нь ийм байдаг аж. Өрнөдийнхний амны уншлага болсон нөгөө хүний эрх, хуулийн хамгаалалт хаа байна?

Эцэг, эхээс заяасан бие махбодио бүү ингэж эрэмдэг болгоорой. Эрүүл мэндийн шалтгаанаар л биш бол гоо сайхны мэс заслаас татгалзаарай, хүмүүс ээ!

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих