“Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заана
Маргааш 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жил эх орон даяар эхний хичээлийг “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр заах гэж байна.
Хичээлийг МҮОНТ-ээр 11.00 цагаас шууд дамжуулна. Ерөнхийлөгч өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”, 2014 онд “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ.
URL: