Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, суралцагч та бүхэнд оюуны чадавх, бүтээлч ур чадварт баримжааалсан шинэ зууны шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа боловсролын өнгө төрхийг тодорхойлсон хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн үйлсэд танд амжилт хүсье.p19u376i6a12nk149d1bog1v72rl12
Энэ хичээлийн шинэ жил нь боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцлогтой бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгцээт боловсролд онцгой анхаарч, насан туршийн боловсролын тогтолцоог төлөвшүүлэхэд шинэ хичээлийн жилийн зорилго оршиж байна.
Шинэ зорилго зорилт нь “Зан чанар, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг чадвараа хөгжүүлэх” гэсэн 3 үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, хүүхдийг төлөвшсөн хувь хүн болгон хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Зөв Монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн боловсролын байгууллагаар бус бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн  харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзэж байна.  Иймээс сургууль, цэцэрлэгүүдийг нийгэм олон нийтийн оролцоонд тулгуурласан гэр бүл, нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх нь сургууль, цэцэрлэгийн менежмент, зохион байгуулалт, сурган хүмүүжүүлэх дэмжлэг, боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэлгээ, хандлагын өөрчлөлт гээд олон хүчин зүйлээс хамааралтайг тооцон хичээлийн жилийн зорилго, зорилтыг сургууль цэцэрлэг бүр өөр өөрийн онцлог, үзэл баримтлал, суралцагчдын болоод нийгмийн хэрэгцээг  үндэслэн бодитой үр дүнд хүрэхүйц байдлаар тодорхойлж хэрэгжүүлэх  нь чухал юм.
Боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсролын чанар үр ашгийг сайжруулах, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн сурган хүмүүжүүлэх ариун үйлсдээ амжилт гарган, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
ДАРГА  Д.БАТТУЛГА                                БӨГӨӨД  УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ      Э.БАТ-ҮҮЛ

URL:

Сэтгэгдэл бичих