“Тэнгэр” групп хүүхдийн тоглоомын талбай “дээрэмджээ”
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хэсэг оршин суугч, иргэд “Тэнгэр” группийнхэний өмнө хүчин мөхөстжээ. Учир нь тэндэхийн хүүхдийн тоглоомын талбайд тус группынхэн машины зогсоол барих зөвшөөрөл авчихсан юм байх. Иймээс орон сууцны иргэд тоглоомын талбайгаа булаалгахгүй хэмээн эсэргүүцсэн аж.
Ямартай ч хэн гэх эрх мэдэлтэн нь хүүхдийн тоглоомын талбайд машины зогсоол барих зөвшөөрөл өгсөнийг Д.Пүрэвдаваа даргаас асуумаар санагдана. Ингээд тэдний “дээрэм” хийж буйг доорхи зургуудаас харна уу.
URL: