“Оюутолгой” компани монголыг хуулийг уландаа гишгэлээ

7ebde2b20f27f8d47d0b7e351aebc425“Оюутолгой” компани ТЭЗҮ-ээ шинэчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд засвартайгаар хүлээлгэн өгсөн байна.

 

Ирэх сард “Оюутолгой” компанийн Монголын талын гурав дахь ТУЗ-ийн гишүүнийг томилж, Тавантолгойн цахилгаан станц болон зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийхээр болсон юм.

 

Уг төсөлд шаардлагатай зургаан тэрбум хүртэлх ам.долларыг ирэх арванхоёрдугаар сард босгохоор тусгажээ.

 

Мөн ирэх оны дөрөвдүгээр сард “Оюутолгой” болон “Turquoise Hill Recources”, “Rio Tinto”-ийн ТУЗ “Оюутолгой”-н далд уурхайг баталгаажуулж, зургаадугаар сараас нь бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлнэ гэж төлөвлөсөн байна.
Харин уул уурхайн яамнаас өмнөх ТЭЗҮ болон далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу хийсэн ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа юм.

 

“Оюутолгой” компани өмнө нь Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг засвартайгаар хийж байсан. Тиймээс ч Эрдэс баялгийн зөвлөлөөр 2010 оны гуравдугаар сарын сүүлчээр хэлэлцэж, “Засвартайгаар хүлээж авлаа” гэсэн байдаг.

 

Хэрэв ТЭЗҮ засвартай байсан бол буцааж, засварыг арилгасны дараа эцэслэн хүлээн авах нийтлэг зарчимтай байдаг гэдгийг тухайн үед албаны хүмүүс хэлж байсан. Харин тус компани дахин засвартай ТЭЗҮ боловсруулж өгсөн нь мөн л олны анхаарлыг татаж байгаа юм.

jirgee.mn


URL:

Сэтгэгдэл бичих