160 ам.долларын сэтгүүл борлуулсан хэргийг ТЕГ шалгаж байна

154489855e402ccc964631Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж ашиг олж байсан гэх асуудал гараад буй. Энэ асуудлыг одоогоор Тагнуулын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй. Хэдийгээр Зөвшөөрөл олгосон төрийн байгууллагууд аль хэдийн өөрсдийгөө өмөөрөөд эхэлчихсэн. Тэдний мэдээлж байгаагаар гол буруутан нь “Хүннү лорд” гэх компани болж таараад байгаа юм. Гэтэл тус компаниас хүртэл өөрсдийгөө өмөөрөөд эхэллээ. Тодруулбал, заавал худалдаж авах ёстой гэх тодотголтойгоор зарж байсан “Access” сэтгүүлийг эрхлэн гаргадаг “Хүннү лорд” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баттөмөр “Манай байгууллага 160 ам.доллараар нэг ч сэтгүүл худалдаалаагүй. Гадаадаас ирж буй зорчигчдод 160 ам.долларын төлбөр бүхий өөрсдийн аяллын хөтөлбөрийг санал болгож байсан. Мөн хууль зөрчсөн асуудал байхгүй. Бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан” гэх тайлбарыг өгч байгаа юм.

Н.Гэрэл

Цензургүй.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих