Кремлиэс Путины “нууц”-ыг задалжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин фитнесс зааланд өөрийн эрүүл мэндэд санаа тавин, булчингаа хөгжүүлж буй зураг болоод дүрс бичлэгийг Кремлиэс олонд толилуулсан байна.

Түүний хамт ерөнхий сайд Дмитрий Медведев мөн спортоор хичээллэсэн байна.

Цагаан футболка, бэлтгэлийн өмд, дасгалын гутал өмссөн ОХУ-ын төрийн тэргүүн булчин хөгжүүлэх дасгал хийж буй уг дүрс бичлэг түүний ээлжит нэгэн “тоглолт” юм. Үүнээс өмнө түүний дуунаас хурдан онгоц жолоодсон, морь унасан, мөн барын ан зэргийг дурдаж болно.

Дасгал хийсний дараагаар Путин болон Медведев нар ил гал дээр мах шарж, хамтдаа цай уусан байна.

Эдийн засгийн удаашрал, рублийн чөлөөт уналт, барууны орнуудаас авч буй хориг арга хэмжээ зэргээс шалтгаалж Путины рейтинг бага зэрэг унасан байна.

Өнгөрсөн баасан гаригт өдөр тутмын Ведомостид нийтлэгдсэн “Public Opinion Foundation”-ы сүүлийн судалгаанаа харахад Путиныг дэмжигчдийн тоо өнгөрөгч тавдугаар сарынхаас дөрвөн хувиар буурч 72% болсон байна.

Бие даасан судалгааны төв болох Левада төвөөс хийсэн судалгаагаар 2013 оны 11-р сарын байдлаар Путины рейтинг 61%-тай байсан байна. Энэ нь ерөнхийлөгч болсноос хойш түүний хамгийн муу үзүүлэлт юм.

Гэвч өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо 80% болж өссөн байна. Энэ нь Украйны эсрэг авч буй түүний зоримог, тууштай алхмуудтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Tags:

Нэр: туяамаа Огноо: 1 September 2015

путин бол дэлхийг энхийг сахиулах амар амгаланг байлгах талаар тууштай тэмцэж байгаа чадалтай ухаалаг хүчтэй нэр төртэй улс төрч хүн. Орос ах нар өвөг дээдсээсээ эхлээд харийн нутгийн эд баялаг газар шороонд нь шунаж хүйтэн дайн гаргаж энгийн иргэдийг нь хохироож байгаагүй шудрага ард түмэн. Харин байлдаж тулалдаж сурсан ард түмэн дэлхийн хоёрдугаар зарлаагүй дайнд гэнэтээр цохигдож эх орон газар нутгаа харийн дайсануудаас аврах гэж босоогоороо цээжээрээ эх орноо хамгаалан зогсон тулалдаж амиа эх орныхоо төлөө өгч эх орноо өшөө бүр улс орнуудыг хүйтэн дайнаас чөлөөлж дэлхийн 2 р дайныг дуусгаж ганц орос орноо биш дэлхийн бүх орнуудад амар амгалан авирч чадсан орон бол ЯАХЫН АРГАГҮЙ ОРОС ОРОН … Ийм учираас дэлхийн нийт гүрэн үүнийхэн төлөө ОРОС ороныг хүлээн зөвшөөрч эв нэгдлийг нь дэмжиж нэгдмэл нэг санаатайгаар ажиллаж ёстой гэж би хувьдаа бодож явдаг юм.

Сэтгэгдэл бичих