Хятадын хөгжлийн нууц: “СҮҮДРИЙН ХҮМҮҮС”

china-flag-mapМанай урд хөрш БНХАУ гэрлийн хурдаар хөгжиж байна. Энэ эрчтэй хөгжлийнх нь ард нэгэн жигшүүрт нууц нуугдаж байдаг аж. “Аргументы и факты “сонины сэтгүүлч Георгий Зотов Хятадын Гуанжоу хотын ядуусын хорооллоос энэхүү нууцын тухай тусгай сурвалжлага хийжээ. Тэнд сая сая ядуус өдөр бүр ганц аяга гурилтай шөлний төлөө 20 цаг ажиллаж, дэлхийн хамгийн баян улсын эдийн засгийг тогтоон барьж байдаг ажээ. Энэхүү сонирхолтой нийтлэлийг уншигч та бүхэндээ хөрвүүлэн хүргэж байна.

Шөнийн харанхуй Гуанжоу хотыг бүрхэх агшинд хотын захын хорооллууд сүүдэр мэт чимээ аниргүй, саарал хувцастай хүмүүсээр дүүрдэг. Халтардсан ажлын хувцастай тэдгээр хүмүүс тоос шороо, ялаа батгана бужигнасан тэр л бохир гудмуудад хийсэн хамгийн хямдхан хоолыг авч иднэ. Таваг гурилтай шөл хоёр юань, цуутай цагаан буцаа нэг юанийн үнэтэй. Эдгээр “сүүдэр” хоолоо ховдоглон идэх бөгөөд бараг зажлах нь үгүй. Учир нь, тэдний хувьд хоолны амтнаас илүү ходоодоо дүүргэх нь чухал юм. Тэдний нүүр баг мэт хувиралгүй. Өнөөдөр тэд 15 цаг ажилласан. Маргааш өглөө эрт босоод дахин тэнгэр багандсан өндөр цамхгуудыг барьж, зам тавьж эхлэнэ. “Зэрэглээ”-нүүдийн нэг болох 35 настай Жао Ин будаагаа яаравчлан идэх зуураа миний тавьсан хэдэн асуултад хариулав. Тэрбээр өдөржингөө ажилласныхаа хөлсөнд 15 юань авдаг ба хагасыг нь хоолонд зарцуулдаг гэв. Мөн өөр шиг нь хүмүүс Хятадад 200 сая гаруй байдаг гэлээ. Үнэгүй шахуу ажилладаг эдгээр хүмүүс Хятадын эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч агаад тэд л улс орноо XXI зууны тэргүүлэгч гүрэн болгон хувиргажээ.

ТОРОН ДОТОРХ АМЬДРАЛ

Хонконгийн эдийн засгийн мэргэжилтэн Алекс Чейн надад “Та Хятадад ирээд хамгийн түрүүнд юу ажигладаг вэ? Тэнгэр баганадсан өндөр барилгууд, олон өнгөөр гялалзах гудамжны зарууд, орчин үеийн үйлдвэр, шинэхэн тавьсан хурдны замууд биз дээ. Жуулчин хүний толгойд хэн, ямар нөхцөлөөр үүнийг барьж босгосон бол гэдэг бодол хэзээ ч төрдөггүй.” хэмээн хэлсэн юм. Хөдөө тосгоны оршин суугдчыг хот руу шилжих хоригийг цуцалснаас хойш хөдөөнөөс нүүдэллэх тариачдын цуваа Хятадын томоохон хотууд руу үерлэж эхлэв. Тэдний хүчээр л Хятадын эдийн засаг өндийн босч, барилгын компаниуд нь нэн бага зардлаар асар их ашиг олдог. Аяга гурилтай шөлний төлөө хамгийн дорд боолын хөдөлмөр эрхлэх хүний тоо жилээс жилд өссөөр л. Гуанжоугийн ядуусын хорооллын гудмууд өнгө зүс муутайн дээр хаа сайгүй хөглөрөх өмхийрч ялзарсан хоолны үлдэгдэл, хогийн саваар дүүрэн. Хүмүүс эдгээр хогийн саванд толгойгоо дүрэн, ямар нэгэн зүйл хайж байгаа нь илт. 22 настай Хоу Хань “Тэнэгүүд чинь идэж болмоор юмыг хогийн саванд хийчих юм” гэв. Би түүнд “Ямар л олигтой юмыг хогийн саванд хийгээ аж дээ” гэж хэлмээр байсан ч дуугүй л байв. Хоу дурын цагаачаас ч хэд дахин дор амьдардаг. Учир нь, тэр “хамаатан”-ы хүүхдүүдийн нэг ажээ. Хүн амьтан хэт нягтралаас болж бүтэж үхэх шахсан Хятад улсад гэр бүл нэг л хүүхэдгэй байх эрхтэй. Хоёр дахь нь төрвөл 5000 ам.долларын татвар төлөх ёсгой. Хөдөө орон нутагт энэ нь насаараа хөдөлмөрлөөд ч олохооргүй их мөнгө юм. Ихэнх гэр бүлүүд хоёр дахь хүүхдээ нууцаар төрүүлдэг ба бяцхан үрээ нуухын тулд зочлохоор ирсэн хамаатны хүүхэд гэж хөршүүддээ ярьдаг. Эдгээр хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явахгүй, иргэний үнэмлэх авахгүй. Тэд л аяга гурилтай шөлний төлөө зам тавьж, үйлдвэр босгоход бэлэн байдаг. Гэсэн хэдий ч тэд бол хар ажил хийхээр хот руу хөврөх 320 сая хүний нэгхэн хэсэг юм. Хоу найз охинтойгоо хамт 3.5 шоо метр талбайтай төмөр торон дотор амьдардаг. Хоу “Би шөнөдөө л ирж хонодог. Тэглээ ч хямдхан. Хонконгод амьдардаг нэг найз маань хоёр шоо метр торонд амьдардаг гэсэн. Би тийм жижигхэн торонд амьдарч арай чадахгүй байх аа. Гэхдээ хэдээр хөлсөлж байгаа нь чухал л даа” хэмээн хуучлав. Хоугийн мөрөөдөл нь сард 1000 юанийн цалинтай болох аж. “Гэхдээ тийм их цалинтай болохын тулд иргэний үнэмлэхтэй байх хэрэгтэй. Би мөнгө цуглуулж байгаад авлига өгнө. Тэгээд иргэний үнэмлэхтэй болчихвол тансаг амьдарна” гэж Хоу мөрөөдөнгүй ярив.

ЭНЭ БҮХЭН ХУВЬСГАЛААР ДУУСНА

Тайванийн эдийн засагч Леонард Вей хэлэхдээ “Хятадад баян ядуугийн ялгаа туйлдаа хүрсэн. Хятадын социализм нь зэрлэг капитализм болж хувирлаа. Их хотуудын дээд зэрэглэлийн ресторануудад орой бүр хүмүүс хэдэн сая юань цацаж байхад, хотын захын хорооллуудад ядуус өлбөрч үхдэг. Эргний Египетэд Фараон болон дээдсүүд дэлхийн бүх сайхан зүйлсийн дээдийг эдлэн, тансаглалд умбаж байхад сая сая боол үг дуугүй зовсоор Пирамидыг босгосон тэр гунигт түүхийг одоо Хятад давтаж байна. Хятадын үндэсний баялгийн 70 хувийг нийт хүн амын 0.4 хувь нь эзэмшдэг. АНУ-ын тэрбумтнуудын тоог Хятадтай харьцуулбал 12 дахин бага байдаг юм. Ийм зүйл дэлхийн хаана ч байхгүй. Хятадын төр засаг эмх замбараагүй байдал үүсэхээс үнхэлцгээ хагартал айж байдаг” гэсэн юм. Хятадын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Цай Зимин өнгөрсөн онд нэгэн нийтлэл хэвлүүлсэн. Тус нийтлэлд “Удирдлагын ийм арга барил нь хувьсгалаар дуусна. Зөвхөн оч хаяхад л ядуусын хорооллынхон баячуудын хорооллыг шатаахаар ухасхийх болно” хэмээн бодит үнэнийг тодорхой бичсэн байдаг.

Ядуусын хорооллын хэзээ ч нар үздэггүй, чийг ханхалсан гудамжуудад хүмүүс угаасан хувцсаа хатаахаар өлгөсөн байх нь сонин. Халтар жаалууд хогон дээр
үнэхээр гайхав. “Юугаараа архи уух юм бэ? Архи чинь үнэтэй шүү дээ” гэж сард 600 юанийн цалин авдаг Ли Мяо хэлэв. Тэрбээр заримдаа оройн хоолондоо нэг шил шар айраг худалдаж авдаг ба тэр хавийн хүмүүс дундаа бараг л “олигарх” хэмээн тооцогддог гэнэ. Ли Мяо “Би “Аррlе”-ийн ажилчдад атаархдаг. Тэд өдөрт 20 цаг ажилладаг ч бослого гаргана гэж сүрдүүлснийх нь дараа тэдний цалинг нэмсэн. Ихэнхдээ би барьж байгаа барилга дээрээ хонодог. Учир нь, надад гэртээ харих ч тэнхээ үлддэuuүй. Манай найз Тажихстанд барилга дээр ажилладаг. Тэр надад бичсэн захидалдаа сард 300 ам.долларын цалин авдаг гэсэн байсан. Би атаархсандаа захиагаа идэх дөхсөн” хэмээв.

Нэг гайхалтай зүйл нь энэ ядуусын хороололд хулгай бараг гардаггүй. Магадгүй энэ нь цагдаа нарын хаа сайгүй байрлуулсан камераас болдог байх.

Хятад Улс гэрлийн хурдаар хөгжиж байна. Ядуу загасчдын тосгоны оронд цамхгууд сүндэрлэн, өргөн талбайнуудад усан оргилуур ундарч, хотын гудмуудаар төрөл бүрийн автомашин давхилдана. Гэвч энэ нь гял цял гадарга төдий зүйл юм. Ялзарсан хоолны үлдэгдэл ухаж иддэг хар ажилчдаар дүүрэн Гуанжоугийн энэхүү хороолол нь Хятадын хамгийн ядуу хэсэг ч бас биш ээ. Тэднээс ч ядуу хүмүүс олон бий. Өдөржингөө ажилласны шанд хагас ам.долларын цалин авдаг, түүгээрээ аяга будаа ч авч хүрдэггүй 40 сая хүн байдаг. Тэдний нэг нь надад “Дундад улсын бүх хот хүний ясан дээр боссон. Энэ бол Хятадын эргний уламжлал юм. Цагаан хэрмийг босгоход хоёр сая хүн нас барсан шүүдээ”гэв.

Би Хятадаас суралцах ёстой гэж үргэлж болдог байсан. Харин энэ тохиолдолд бид Хятадын аргыг дуурайх шаардлагагүй санагдана.С

 

Д.ЦЭРЭНДОЛГОР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих