Л.Гансүхэд холбогдох шүүх хурал болно

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Тодруулбал, шүүх хуралдааны үеэр Л.Гансүхийн өмгөөлөгчийн зүгээс хуралдаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Багануурын уурхайн удирдлагуудыг гэрчээр татан оролцуулах хүсэлтийг гаргаснаар хуралдаан хойшлогдсон юм.a92f7300b2b64ed22a9526ce94232bfdТэгвэл Л.Гансүхт холбогдох шүүх хуралдааны тов ирэх сарын 2-ны өдөр болох тов гарсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар тус тус буруутган шүүх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих