“Оюутолойг”-н ТЭЗҮ бас л засвартай болжээ
“Оюутолгой” компани ТЭЗҮ-ээ шинэчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд засвартайгаар хүлээлгэн өгчээ. Ирэх сард “Оюутолгой” компанийн Монголын талын гурав дахь ТУЗ-ийн гишүүнийг томилж, Тавантолгойн цахилгаан станц болон зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг хийх юм байна.
Төсөлд шаардлагатай зургаан тэрбум хүртэлх ам.долларыг ирэхх арванхоёрдугаар сард босгохоор тусгажээ. Мөн ирэх оны дөрөвдүгээр сард “Оюутолгой” болон “Turquoise Hill Recources”, “Rio Tinto”-ийн ТУЗ “Оюутолгой”-н далд уурхайг баталгаажуулж, бүтээн байгуулалт нь ирэх оны зургаадугаар сараас албан ёсоор эхэлнэ гэж төлөвлөжээ.
Харин уул уурхайн яамнаас өмнөх ТЭЗҮ болон далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу хийсэн ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Зууны мэдээ
URL: