“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015″-ийн шилдэг бүтээгдэхүүнээр “Адуу” кальци тодорлоо

0b0b8f2b33844d6big

Энэ жил анх удаа ЖДҮ эрхлэгчдийн дунд “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан билээ. Энэ сарын 28-30 өдрүүдэд болсон энэ үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 80 аж ахуй нэгжийн 88 нэр төрлийн бүтээгдэхүүн оролцсон юм. ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах боломжтой энэ үзэсгэлэн худалдааны үеэр нийт 85.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ бүтээгдэхүүн дотроос “Монхимо” компаний “Адуу” брэндийн кальци гранпри эзэн боллоо. Чингисийн талбайд болсон уг арга хэмжээний үеэр аймаг, дүүрэг тус бүрээс “Үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг тус тус шалгаруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих