Грекийн 65 настай эмэгтэй Ерөнхий сайд
Грекийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 65 настай улс төрч томилогдлоо.
Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өнгөрсөн долоо хоногт огцрох өргөдлөө өгсөн. Ципрасын тэргүүлдэг Сириза эвсэл өнгөрсөн нэгдүгээр сард болсон парламентийн сонгуулиар ялалт байгуулж, шинэ Засгийн газраа байгуулсан юм. Гэвч сонгуулиас өмнө хүлээгдэж байсан хэлэлцээрүүдэд шинэ Засгийн газар ахиц гаргаж чадаагүй гэж үзэн ийнхүү огцрох шийдвэр гаргасан байна. Грекийн Дээд шүүх ирэх сарын 20-нд болох ээлжит бус сонгууль хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хүнийг ийнхүү томилжээ.
URL: