Ирэх нэг жилийн хугацаанд “Атар” талхыг үйлдвэрийн үнээр худалдаална

2b9ed02f649877c1big

“Атар” талхныхаа үнийг ирэх нэг жилийн хугацаанд үйлдвэрийн үнээр буюу 1100 төгрөгөөр худалдаанд гаргахаар боллоо. ХХААЯ, “Талх Чихэр” компани хамтран энэ тухай санамж бичиг байгуулав.

“Талх чихэр” компанийн гурилын хэрэгцээний 80-90 хувийг “Милл Хаус” гурилын үйлдвэрээс нийлүүлдэг ба талууд санамж бичигт “Талх чихэр” компанид нийлүүлэх гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тохиролцжээ.  ХХААЯ гурилын үйлдвэрүүдийн түүхий эд, улаан буудайн үнийг тогтвортой түвшинд барих үүрэг хүлээж байгаа юм. Нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр энэ сарын 26-ны байдлаар хүнсний зах, дэлгүүрүүдэд “Атар” талх 1019-1200 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. “Талх Чихэр” компанийн мэдээлснээр “Атар” талхаар нийслэлийн хүн амын талхны хэрэгцээний 60-70 хувийг хангах боломжтой ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих