СЭТГЭЛ САНАА ӨӨДРӨГ, ӨДРИЙГ АМЖИЛТТАЙ БОЛГОХ ЁСЛОЛ
Энэхүү ёслол таныг бүр өглөөнөөс эхлэн эрч хүч, энерги, эерэг сайхан бүхэн, аз амжилтаар цэнэглэнэ. Иймд өглөө бүр энэхүү ёслолоо хийж хэвшээрэй. Магадгүй эхэн үедээ та мартаж болох ч мөдхөн таны амьдралын нэг хэсэг болно.
Ингээд өглөө сэрэнгүүтээ биеийн чилээгээ гартал нэг сайхан суниагаад өөрийгөө эерэг, өөдрөг, цоглог болгохын тулд зөвхөн сайн сайхан юм бодоорой. Гадаа бороо ороод, ажилдаа явах хэрэгтэй байсан ч ялгаагүй зөвхөн сайн сайхан өөдрөг бодол л тээгээрэй.
Ингээд орноосоо босохоосоо өмнө “Өнөөдөр гурван сайхан гайхамшиг тохионо! Энэ бүхнийг би чадна!” гэж хэлээд хуруугаа хооронд нь дуугарган: “Харин таагүй бүх зүйлүүдийг хасаж өөрчиллөө!” гэж хэлнэ. Энэ тун энгийн атлаа сэтгэлд өег ёслол таны шинэ өдрийг сонирхолтой, баяр баясгалантай болгоно. Танд аз жаргал, амжилт хүсье!
URL: