Уул уурхайн яамны газрын дарга нар зодолджээ

1440726971_screen-shot-2015-08-28-at-11.41.35Уул уурхайн яамныхан халаа сэлгээ болж буйтайгаа холбогдуулан үдэн мордуулах нижгэр найр зохион байгуулж ууж халамцан улмаар зарим нь гэмтэлрүү зарим нь эрүүлжүүлэхрүү явцгаасан байна.

 

Одоогоор зодолдсон хүмүүсийн нэрс эхнээсээ гарч эхлээд байгаа аж.

 

Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэндсүрэн гэх эрхэм маргаан өдөөж. Улмаар төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр болон Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Я.Бадрах нарыг зодож, биед нь гэмтэл учруулжээ. Тэд цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн төдийгүй Гэмтэлийн эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгохоор явж байгаа талаар ч эх сурвалж мэдээлсэн юм.

 

Тэдний зарим нь толгой, гарандаа гэмтэл авч гэмтлийн зэргээ мэргэжилийн байгууллагуудаар тодорхойлуулан холбогдох газруудад гомдол гаргаад байгаа бөгөөд нэг газрын даргынх нь чихний хэнгэрэг хагарсан тухай мөн гомдол гаргасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих