ТӨХ-ны дарга Д.Сугарын байшин үнэн тасархай

Монголын төрийн бүх өмчийг харж хянаж яваа хүн арга байжуудээ!


Энэ яваа насандаа улсын ажилд л ажиллаж, өдрийн 8 цаг ажиллаж, жилийн 1 сарын амралтаа алдаг оног авч Монгол төрийн өмч хөрөнгийн төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа түүнийг сүүлийн үед нисдэг тэрэг хөлөглөж явсан хэмээн хэл аманд орж байгаа билээ. Тэрээр одоо “Төмөр бөмблөг” гадны компаниар зуучлуулан бусад Монгол компаниудад зарсан гэх маргаанаар АТГ-т шалгуулж байгаа билээ. Ердөө жилийн өмнө “Өдрийн сонин” дээр Нүхт дахь Монголын тансаг байшингуудыг эзэдтэй нь зарлаж байсан юм. Хэдэн зуун саяар хэмжигдэх энэхүү байшинг хэрхэн ямар мөнгөөр олж авсан нь нэн сонирхолтой юм. Түүний намтрыг хархад хэт их үнэтэй энэхүү байшинг авчих хэмжээний цалинтай ажил хийж яваагүй нь нэгэнт тодорхой юм.

Ийнхүү АТГ-ынхан Д.Сугар даргын байшинг ч бас шалгах ажилтай болжээ.

Төрийн Өмчийн Хорооны дарга

Гүр тайж овогт Дуламын Сугар

Төрсөн он газар: 1956, Өвөрхангай аймаг, Өлзийт сум

Мэргэжил: Хуульч, улс төр судлаач

Боловсрол: 1975 онд  Өвөрхангай аймгийн Хужиртын 10 жил

1981 онд  ЗХУ-д Хууль зүйн их сургууль

1989 онд  Улаанбаатар хотод улс төрийн сургууль тус тус дүүргэсэн

АНУ, Герман, Япон, Голланд, Австри, ОХУ, Энэтхэгт хууль эрх, иргэний эрх зүйн чиглэлээр

мэргэжил дээшлүүлсэн

Албан ажил:

1981-1987 онд  Сэлэнгэ аймгийн АДХ-н гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга

1987-1992  Хууль зүйн яаманд хэлтсийн дарга

1992-1996  Хууль зүйн яамны дэд сайд, тэргүүн дэд сайд

1996-2000  Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга

2000-2004  УИХ-н гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга

2004-2005  Монгол шуудан банкинд газрын захирал

2006 оноос  Төрийн өмчийн хорооны дарга

Бусад:

Гэр бүлийн байдал: Эхнэр, хоёр охин, нэг хүүтэй

Хобби: Ном унших, таталбар зураг

Гадаад хэл: Орос хэл


URL:

Сэтгэгдэл бичих