Нярав нарт зориулсан сургалт болно
Сургууль, цэцэрлэг, сувилал, эмнэлгийн байгууллагуудын нярав нарт зориулсан тав хоногийн сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулна.
Есдүгээр сарын 14-нөөс эхлэх сургалтаар хүнсний материал, түүхий эдийг хүлээн авах, түүн дээр гарах алдаанууд, яаж урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлын /хүнсний сонголт, хадгалалт хамгаалалт бусад/ талаар мэдлэг, чадварыг эзэмших юм байна.
Мөн цаашид өөрийн ажиллаж буй эмнэлэг байгууллагын үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлж, эмч, тогооч нартай багийн холбоотой ажиллаж сурах аж.
Сургалтын бүртгэл наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ныг дуустал цахим хаяг болон утсаар бүртгэх юм байна.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88083490 дугаарын утсаар лавлах боломжтой.
URL: