Дундговьд хутгатай тарчлаагчийг тусгай хүчнийг дуудаж баривчлуулжээ

Эхнэр хүүхдээ байнга зодож дарамталдаг эрийг тусгай дуудаж байж баривчлуулсан хэрэг Дундговь аймгийн Сайнцагаан суманд гарчээ. Багш мэргэжилтэй, “Тавантолгой шанх” компанид жолоочоор ажилладаг Ч.С нь 2011 оноос эхнэрээ, харин том охиноо 2008 оноос эхлэн байнга зодож тарчлаасан гэт хэрэг үйлдэж байжээ. 2011 онд эхнэрээ эмнэлэгт хэвттэл нь зодсон бол дараа жил нь гуяанд нь сэрээ зоожээ.

309719-murderЭнэ оны цагаан сараар мөн л зодоод битүү хавдар болгосон гэнэ. Зэрлэг этгээд мөн том охиноо байнга зодож иржээ. 5-р ангид сурч байхад нь хутгалах гэж дайран охин гараараа хаан алгандаа зүсүүлж байж. Өнгөрсөн оны намар гуяанд отвертк зоосон гэнэ. Цагаан сараар толгойд нь хутганы үзүүрээр шааж хөлийг нь хөх няц болтол нь өшиглөжээ. Архидан согтуурсан үедээ байнга эхнэр хүүхдээ зодож тарчлаадаг этгээдийг эхнэр нь гэр бүлийн нэр хүндээ бодоод нууж хаацайлж ирж. Нас ахиж байгаа болохоор засрах байх гэж итгэж. Гэсэн ч талаар болсон агаад хэрэг гардаг өдөр “явалддаг цагдаа нараа дуудлаа” хэмээн хананд шахаж толгой түрүүгүй зодож гарчээ. Улам догшрон зүүн гарын тохойн дор нь хутгалахад арайхийн хүүхдүүдээ дагуулаад хөл нүцгэн гарч зугтаж. Хутгатай тарчлаагч тэдний гутлыг цонхоор гаргаж шидээд хаалгаа түгжин хориглолтонд шилжээ. Цагдаа нарыг дайрах гэвэл амиа хорлоно хэмээн мэдэгдэж. Яахаас ч буцахгүй болсон этгээдтэй шөнөжин “хэлэлцээ” хийгээд бүтээгүйд өглөө нь тусгай ангийхны хүчээр хаалга, цонхыг нь хэмх цохин дайран орж баривчилжээ. Тусгайгынхан дайрах үед Ч.С сүрдүүлсэн ёсоороо  зүрх рүүгээ хутгалсан ч амин шарх аваагүй гэнэ.


URL:

Нэр: ok Огноо: 28 August 2015

бузрыг буудахад ч сум ичмээр юм байна,АН байгаа цагт наад муу бузар чинь амьдарсаар л байх байхдаа

Нэр: Anonymous Огноо: 28 August 2015

Iim zerleg nuhurtei yum baij yugaa hiij olon huuhed gargadag bnaa..huuhduudee hurtel zovoogood

Нэр: Nuuts Огноо: 29 August 2015

lalruudaa bitgii medee hulgailad bai

Сэтгэгдэл бичих