Маршал Жуков, Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг өнөөдөр нийслэлд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон салбарын холбогдох албаныхан Маршал Жуков болон Маршал Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
URL: