Цэвэрлэх байгууламж ирэх өвлийг давна гэсэн баталгаа өгч чадах уу, С.Үнэн дарга аа

2Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Ус сувгийн удирдах газрын ажилтнууд хэвлэлийнхнийг урьж, кофегоор дайлангаа “Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхгүй бол SOS зарлах хэмжээнээс хэтэрлээ. Засвар хийхийн тулд хамгийн багадаа 72 цаг нийслэлчүүдийн хэрэглээний усыг хязгаарлахаас өөр аргагүй. Эсвэл 420 мянган шоо метр бохирыг Туул голд цутгана” хэмээн мэдээлсэн. Өмнө нь засвар шинэчлэл хийх тухай ганц үг ганхийгээгүй атлаа гэнэт ийн мэдээлсэн нь нийслэлчүүдийг сандаргаж, заримыг нь дүрвэхэд хүргэж, нийслэлээс өөр очих газаргүй иргэдийг бухимдахад хүргэсэн билээ. Гол нь шугам, сүлжээний ихэнх ажил ид дундаа орчихсон хойно, дээр нь “Иргэд усаа хаалгахгүй гэвэл Туул гол руу нийслэлчүүдийн гурав хоногийн бохирыг цутгана” хэмээн шууд сүрдүүлсэн нь нийтэд таалагдаагүй. Нийгэм даяар ийн шуугиад эхлэнгүүт УСУГ-ынхан хэрэглээний ус хязгаарлалгүй, Туул руу ч бохир цутгаагүй гэх нууцхан засварынхаа тухай “Бид шаардлагатай засвараа 24 цагийн дотор хийчихлээ” хэмээн мөн л гэнэт мэдээлсэн. Ингээд тавдугаар сарын 27-ноос эхэлсэн нийслэл бохиртоо живэх тухай шуугианыг зургаадугаар сарын 15 гэхэд намжааж чадсан юм.

үүнээс хойш УСУГ-аас сүрдүүлэгтэй нь үгүй юм аа гэхэд сэрэмжлүүлсэн нэг ч мэдээлэл хийсэнгүй. “Бид 40 орчим сая төгрөгөөр анхдагч дөрвөн тунгаагуурын бетонон хийцийг засварлаж, нэг болон гуравдугаар тунгаагуурын хаалтыг шинээр сольж, дөрөвдүгээр тунгаагуурын хаалтын цөмөрсөн хэсгийг засварласан. Мөн элс баригчийн дөрвөн хонгилд тогтсон 15 тонн элс, хогийг цэвэрлэсэн. Биологийн цэвэрлэгээний аэротенкийн цоорсон 240 ам метр талбайг бөглөж, засвар хийлээ” гээд л таг чиг. Гэвч Төв цэвэрлэх байгууламжийн эвдэрсэн бетон, байгууламжид зарим засвар хийсэн гүйцэтгэгч “Линкс Поверкор” компанийн ажилчид манай сонинд өгсөн яриандаа “Бид шаардлагатай засвар. шинэчлэлийг хийсэн ч баталгаа өгч чадахгүй. Нийт бетон, байгууламжийн насжилт өндөр учраас хэзээ ч, хаанаасаа ч хагарч, цуурч, цоорох аюултай хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, 1.3 сая хүн амтай нийслэлийн бохирын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэсэн үг. Айлаар бол нүхэн жорлон нь дүүрчихээд, өнөө маргаашгүй халих гэж байна. Үүнийг хэн хариуцаж, ямар арга хэмжээ авч, шийдэх нь тодорхойгүй байна.

Төв цэвэрлэх байгууламжийг хариуцдаг газар буюу УСУГ-ын дарга С.Үнэн “Цэвэрлэх байгууламжийг асуудалгүй болгоход нийтдээ 900 тэрбум төгрөг шаардлагатай” хэмээн хариулсан. Энэ их мөнгийг тус байгууллагаас ойрын таван жилдээ гаргах боломжгүй нь ойлгомжтой.

Шинэ цэвэрлэх байгууламж баривал нийслэлчүүд толгойны нэг өвчнөөсөө сална хэмээн албаныхан ярьдаг. Үүнд багадаа 500 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг. Дээр нь газрын асуудал, гүйцэтгэгчийг тодруулах тендер шалгаруулалт, гүицэтгэх хугацаа гээд мөн л ойрын жилүүдэд бүтэхээргүй юм ярьж, ам таглаж буй. Уг нь болгоно бүтээнэ, барья, шийдье гэвэл хагас жилийн дотор байгуулж болно гэдгийг мэргэжлийн хүмүүс нь онцолж буй. Гол нь нийслэлчүүдийн “жорлон” тав хоног, таван сар тэсэх, эсэх нь эргэлзээтэй, түгшүүртэй байна. Ойрын өдрүүдэд биш гэхэд ирэх өвлийг давж чадахааргүй ачаалалтай ажиллаж байгааг албаныхан хэд хэдэн удаа онцолсон. Шууд хэлэхэд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хэзээ мөдгүй зогсож, нийслэл өтгөн шингэн, бохиртойгоо холилдох дээрээ тулаад байна.

Иймээс бид УСУГ-ын холбогдох албаныхнаас өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөх ёстой дарга нар нь ээлжийн амралтаа авсан байв. Амралт дууссаны дараа л энэ талаар мэдээлэл өгөх боломжтой хэмээн хэвлэлийн ажйлтан нь учирлав.

Одоо иргэдийн айж байгаа гол зүйл нь УСУГ-аас гэнэт нэг өдөр, магадгүй эдэр ес тачигнаж байхад “Бетонууд хагарчихлаа. хэрэглээний усаа хязгаарлалаа. байгаа бохирыг нь байгальд шууд асгахаас өөр аргагүй” гэх түгшүүр.

Аргагүй шүү дээ. УСУГ-аас Төв цэвэрлэх байгууламжийг ийм байлалд хүртлээ эвдэрсэн. үүнийг засаж, сэлбэхгүй бол болохгүй тухай өмнө нь мэдээлээгүй атлаа гэнэт нийтээр нь усгүй болгох, эсвэл Туул руу бохир цутгах тухай ярьсан учраас иргэд ийм айдастай байна.

Тиймээс хэрэглэгч бидэнд бодит мэдээллийг цаг тухай бүрт Нь өгөх хэрэгтэй байна. Энэ нь зөвхөн УСУГ хэмээх байгууллагын бус, улсын нийслэлийн асуудал учраас ийм шаардлага тавих нь зүйд нийцнэ. Дээр нь “Төв цэвэрлэх байгууламж дөрөвдүгээр сард баригдаад тавдугаар сард эвдэрсэн зүйл огт биш. 51 жилийн түүхтэй энэ байгууламжийн эвдрэл гэмтлийн тухай тогтмол мэдээлээд байж болохоор байсан. Бүр жил бүр урсгал завсар хийгээд байж болно. Гаднын орнуудын хэд хэдэн төсөл, хөтөлбөр Төв цэвэрлэх байгууламжид хэрэгжиж, цөөнгүй удаа урсгал засвар хийсэн. УСУГ-аас гаднынхантай ижил төстэй хэмжээний засвар хийсэн тохиолдол байна уу. Ялангуяа ачааллаа дийлэхгүйд хүрч, бетонууд хаа сайгүй цоорч, түүнийгээ төмөр, мод, даавуугаар бөглөж, аргацааж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд дуулгаж, төрийн байгууллагуудтай хамтран засаж болох байсан. Гэвч тэгээгүй. Тиймээс энэ удаад энэхүү хариуцлагагүй байдлыг давтахгүй байх, бодит байдлыг иргэд мэдэж байх хэрэгтэй байна. Чухам ийм учраас Төв цэюрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал. авч буй арга хэмжээнүүдийг бодитойгоор мэдээлнэ үү, С.Үнэн дарга аа

 

 

Б.Энхмарт /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих