“Тоса” худалдааны төвөөс хоёр тарваганы мах илэрлээ

-28082015-1440726422-1944057300-tarvaga_tulam

Баянгол дүүргийн “ Тоса” худалдааны төвд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн гэнэтийн шалгалтаар тарваганы хоёр тулам илрүүлжээ.

Наймдугаар сарын 27-ны өдөр хийсэн шалгалтаар илэрсэн хоёр туламыг хурааж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ.

Тарваган тахал нь мэрэгч амьтнаас хүнд халддаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин. Нийслэлийн Засаг дарга “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж гаргасан. Энэ хүрээнд тарвага агнах болон худалдахыг хориглосон.

Төгсгөлд нь анхааруулахад, хэрэглэгч байгаа учраас хөдөө орон нутгаас нийслэлийг зорьж буй иргэд тарваганы тулмыг нууцаар нэвтрүүлэн, зарж борлуулж байна. Тиймээс амиараа дэнчин тавьж тарваганы мах идэхгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих