Эдийн засгийн хориг арга хэмжээ авна

НҮБ-ын дэргэдэх Их Британи, Франц, Германы төлөөлөгчид Сири улсын эсрэг хоригуудын тогтоол боловсруулах бодолтой байгаагаа Аюулгүйн зөвлөлд мэдэгдэв.

Тэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Вашингтонд тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг баталсан юм.

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр Сири улсад өнгөрсөн гуравдугаар сараас хойш 2000 орчим хүн амиа алджээ. Ерөнхийлөгч Башар Ассад өргөн хүрээтэй цэргийн ажиллагаагаа зогсоосон гэж мэдэгдсэн ч биелэлээ олоогүйг томоохон агентлагуудын мэдээлэл нотолсон байна.

АНУ-ын төлөөлөгч Росемэри Ди Карло “Аюулгүйн зөвлөлийн тогтоол Ассад болон түүнтэй холбогдох албаны хүмүүст үйлчилнэ. Цаашид цогц арга хэмжээ авсан тохиолдолд Сирийн эрх баригчид энгийн иргэдийн эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаагаа зогсооно гэж найдаж байна” хэмээн “ABC” сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Мөн ОХУ-ын төлөөлөгчийн ярьснаар Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээг баталбал Москва дэмжих аж.

Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих