Зарим хүнсний барааны үнэ өсчээ

huns1

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хүнсний зах, худалдааны төвд 32 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг Нийслэлийн Статистикийн хорооноос танилцууллаа.

Судалгаагаар өмнөх долоо хоногтой харьцуулахад долоон нэрийн барааны үнэ тогтвортой, 14 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан бол 11 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнийг харвал үхэр, хонины махны үнэ хоёр төрөл дээрээ буурсан байна.

Харин гурилын үнийг харвал хүнсний зах дэлгүүрт харилцан адилгүй байгаа аж. Наймдугаар сарын дөрөв дэх долоо хоногт “Алтан тариа”-ын савласан дээдийн дээд нэг кг гурилын үнэ 1500-2000 төгрөг, дээд зэргийнх 1200-1500 төгрөг, I зэргийнх 1000-1300 төгрөг, II зэргийнх 780-1100 төгрөг байсныг Нийслэлийн Статистикийн газраас мэдээлж байна.

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалагдаж эхэлсэнтэй зэрэгцээд ихэнх төрөл дээрээ өмнөх долоо хоногтой харьцуулахад хямдарсан байна


URL:

Сэтгэгдэл бичих