Газрын тосны орлого 101 тэрбумд хүрэв

img_1579_jpg_700x700Ашигт малтмалын газар энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 24.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 19.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.1 тэрбум төгрөг байна. Харин Газрын тосны газар нийт 102.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэнээс газрын тосны орлого 101.3 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байгаа аж.

Г.ЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих