ӨАБНУ-ын залуу гүйгч дэлхийн аварга боллоо
Бээжинд үргэлжилж байгаа хөнгөн атлетикийн ДАШТ-ий 400 метрийн эрэгтэйчүүдийн өрсөлдөөнд хэний ч таамаглашгүй өрсөлдөгч ӨАБНУ-ын залуу гүйгч Вэйд ван Никерк Олимп, Дэлхийн аваргуудыг гүйцэж анх удаагаа Дэлхийн аварга боллоо. Мөн энэ өдөр Кеничүүд алтан медалийн тоогоо хоёроор ахиулж нийт 6 алтан медальтайгаар тэргүүлж байна.
Өмнөд Африкийн анхны медалийг авчирсан 23 настай Вэйд ван Никеркийн хувьд шигшээ уралдаанд 43.48 секунтын амжилт үзүүлсэн нь энэ улиралын шилдэг үзүүлэлт бөгөөд Африк тивийн рекордыг мөн шинэчилсэн байна.
Эрэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд Кенийн залуу тамирчин Цулиус Его 92.72 метр хол шидэж анх удаа энэ төрөлд Кенээс төрсөн дэлхийн аварга боллоо. Түүний хоёр дахь оролдлогоороо гүйцэтгэсэн энэ амжилтыг Египт тамирчин Ихад Эл-Саед болон 2007 оны дэлхийн аварга Теро Питка нар илүү гаргаж чадалгүй мөнгө хүрэл медаль хүртлээ.
URL: